Томуугийн үндэсний төв

Томуугийн цартахлын бэлэн байдлыг хангахад анхаарах асуудал Цуврал № 1

Томуугийн цартахал, түүний үе шат, ДЭМБ, ( www.who.intfluenza@who.int)

Томуугийн цартахал- Томуугийн өвчлөл дэлхий дахиныг хамран өндөр хурдтай тархан дэлгэрэхийг хэлнэ.

Томуугийн цартахал 10-50 жилд дунджаар 30 жилд 1 удаа тохиолддог ховор үзэгдэл. Дэлхий нийтийг хамарсан томуугийн цартахал 16 дугаар зуунаас тэмдэглэгдсэн бөгөөд сүүлийн 400 жилд 31 удаагийн цартахал бүртгэгдсэн байна.

20 дугаар зуунд томуугийн 3 удаагийн цартахал бүртгэгдсэн нь томуугийн А хэвшинжийн вирүсээр үүсгэгджээ. Томуугийн А хэвшинжийн вирүсийн гадаргуугийн уургууд болох хемагглютинин ба нейраминидазын аль нэгэнд мэдэгдэхүйц өөрчлөлт болоход “шинэ” вирүс үүсдэг байна.

Томуугийн “Шинэ вирүс”- ийн эсрэг дархлаа хүний биед бүрэлдэн тогтоогүй байдгаас томуугийн А хэвшинжийн шинэ вирүсээр үүссэн томуу хүнээс хүнд халдварлах болон хүний бие махбодид өсөж үржээд ноцтой өвчин үүсгэх чадвартай болбол “цартахал” дэгддэг онцлогтой ажээ.

Цартахлын үе, шатны ангилал, ДЭМБ

Д/д Үе шат Үйл явц
1 Цартахал хоорондын үе 1-р шат Хүний бие махбодиос томуугийн вирүсийн шинэ хэв шинж илрэхгүй. Хүний бие махбодид өвчин үүсгэсэн томуугийн вирүсийн хэв шинж амьтнаас илэрч болно. Амьтадад илэрлээ гэхэд хүнд халдварлах болон өвчин үүсгэх эрсдэл нь маш бага
2-р шат Хүний бие махбодиос томуугийн вирүсийн шинэ хэв шинж илрэхгүй. Гэвч амьтдын дунд орчилдож буй томуугийн вирүс хүний биед өвчин үүсгэх бодит эрсдэл бий болгоно
2 Цар тахлын түгшүүр үе 3-р шат Вирүсийн шинэ хэвшинж хүний биед халдвар үүсгэнэ, гэвч халдвар хүнээс хүнд дамжихгүй, маш ховор тохиолдолд ойрын хавьталд халдана
4-р шат Хүнээс хүнд хязгаарлагдмал байдлаар халдсан газарзүйн тодорхой байршилд цөөн тооны жижиг голомтууд бүртгэгдэнэ. Өөрөөр хэлбэл вирүс хүний бие махбодид сайн дасан зохицоогүй байгааг илтгэнэ
5-р шат Өргөн цар хүрээтэй голомтууд бүртгэгдэх хэдий ч халдвар хүнээс хүнд тархах үйл явц байршмал шинж чанартай хэвээр байна. Өөрөөр хэлбэл хүний бие махбодид дасан зохицох вирүсийн чадвар нэмэгдэж байгаа боловч тэрхүү чадвар нь төгс бүрэлдээгүй байгаа үе
3 Цар тахлын үе 6-р шат Нийт хүн амын дунд вирүсийн тархалт эрс нэмэгдэж, хүнээс хүнд халдвар дамжих чадвар нь тогтвортой болно.
4 Цартахлын дараах үе Цартахал хоорондын буюу цартахлын өмнөх үед буцаж орно

Томуугийн цартахал, түүний үе шат, Монгол (www.pmis. gov.mn )

Хүн амын дунд томуугийн вирүсийн шинэ омог буй болон хүнээс хүнд тархаж, бүх насны хүн өртөн нийгмийн бүх салбарын үйл ажиллагааг хямралд хүргэхийг << цартахал>> гэнэ.

Цартахлын үе, шатны ангилал, Монгол

Д/д Үе шат Үйл явц
Нэгдүгээр үе Цартахлын өмнөх үе 1-р шат Томууны <<А>> хэвшинжийн вирүсийн шинэ дэд хэв шинж хүнд тодорхойлогдоогүй. Харин хүний халдварын шалтгаан болж болох томууны <<А>> хэвшинжийн дэд хэвшинж амьтдын дунд эргэлтэнд байх боломжтой. Амьтдын дунд эргэлтэнд байх нь хүнд халдварлах, өвчлөх эрсдэл бага үе юм
2-р шат Томууны <<А>> хэвшинжийн вирүсийн шинэ дэд хэв шинж хүнд тодорхойлогдоогүй. Гэвч эргэлтэд байгаа амьтдын томууны <<А>> хэвшинжийн вирүсийн дэд хэвшинж хүнд өвчин үүсгэх эрсдэлтэй үе
Хоёрдугаар үе Цар тахлын түгшүүр үе 3-р шат Томууны вирүсийн шинэ дэд хэвшинжээр хүн халдварласан хэдий ч хүнээс хүнд тархахгүй, маш ойрын хавьталд байсан хүмүүс өвчлөх цөөн тохиолдол ажиглагдах магадлалтай үе
4-р шат Хүнээс хүнд дамжин халдварласан цөөн тохиолдол бүртгэгдэж, тархалт нь тухайн газар нутгаар хязгаарлагдаж, томууны вирүс хүнд дасан зохицох чадвар бага байх үе
5-р шат Хүнээс хүнд дамжсан нилээд тохиолдлууд бүртгэгдсэн ч тархалт нь тухайн газар нутгаар хязгаарлагдсан хэвээр, харин вирүс хүнд илүү дассан ч цартахлыг үүсгэх аюулд хүрээгүй байх үе хамаарна
Гуравдугаар үе Цар тахлын үе 6-р шат Хүн амын дунд халдварын тархалт нэмэгдэх үе
Дөрөвдүгээр үе Цартахлын дараах үе Цартахлын өмнөх үеийн нөхцөл байдал руу эргэн орох үе хамаарна