Томуугийн үндэсний төв

ТОМУУГИЙН ЦАРТАХЛЫН 5-6 ДУГААР ҮЕ ШАТ БҮРД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗӨВЛӨМЖ

5 – 6 дугаар үе шат 

5 – 6 дугаар (халдвар тархалтын) үе шатанд сэргийлэхээс хариу арга хэмжээ авахад дэлхий нийтээр шилжинэ. Эдгээр үе шатанд зөвлөмж болгож буй арга хэмжээнүүд нь тархалтаас нийгэмд үзүүлэх нөлөөллийг бууруулахад чиглэнэ.

5 – 6 дугаар үе шат – Төлөвлөлт, зохицуулалт

ДЭМБ-аас хэрэгжүүлэх арга хэмжээ Улс орнуудаас хэрэгжүүлэх арга хэмжээ
 

Буурай буюу халдварт ноцтой өртсөн улс орнуудад олон улсын зүгээс туслалцаа үзүүлэх явдлыг дэмжих

 

Холбогдох үйл ажиллагааг зохицуулах үүднээс эрүүл мэндийн болон эрүүл мэндийн бус салбарын олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах 

 

Өвчинд нэрвэгдсэн улс орнууд 

 

Ил тод байж, итгэл үнэмшилтэй үйл ажиллагаа явуулах замаар байгууллага, олон нийтийн итгэлийг хадгалах 

 

Шаардлагатай бол (онц байдал зарлах гэх мэт) тусгай арга хэмжээ авах 

 

Цар тахлын нийгэм, эдийн засгийн үр дагаварыг багасгахын тулд салбар дундын хөрөнгө хүчийг зохицуулж тэргүүлэх 

Хөрөнгө хүчийг ил тод, оновчтой байдлаар, ёс суртахууны зарчмуудын дагуу хүртээмжтэй байлгахаар ажиллах 

 

Хүмүүнлэгийн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд олон улсын туслалцаа хэрэгтэй эсэхийг тодорхойлох 

 

Өвчинд өртөөгүй улс орнууд

 

Халдвар юу юугүй тархаж болзошгүй байдлыг харгалзан холбогдох бэлтгэлийг эцэслэн хангах, тухайлбал онцгой үед ажиллах хороод, удирдлага, хяналтын үндэсний тогтолцооны үйл ажиллагааг идэвхжүүлэх

Шаардлагатай бол үндэсний хэмжээний чиглэл зөвлөмжүүдийг шинэчлэх. Чингэхдээ өвчинд өртсөн улс орнуудаас ирж буй мэдээллийг харгалзан тусгах

 

5 – 6 дугаар үе шат – Байдлыг хянах, үнэлэх

ДЭМБ-аас хэрэгжүүлэх арга хэмжээ Улс орнуудаас хэрэгжүүлэх арга хэмжээ
Өвчний шинж чанар, байдлын талаархи хяналт үнэлгээг зохицуулж, зохих чиглэл зөвлөмжөөр хангах 

Өвчин дэлхий нийтийн хэмжээнд тархаж буй байдлыг, түүний дотор тархвар судлал, эмнэлзүйн болон вирусын судалгааны байдлыг, мөн түүнчлэн вирусын эсрэг бэлдмэлийг эсэргүүцэх чадамжид гарч буй өөрчлөлтийг хянах 

Өвчин хүнд халдварлан тархаж буйг нотлож, халдварлалтын байдлыг үнэлэхэд холбогдох улс орнуудад аль болох их тусламж үзүүлэх

 
Цартахалд нэрвэгдсэн улс орнууд

Цартахлын тандалт  

Цартахлын тохиолдлуудыг аль болох эрт, нэлэнхүйд нь тодорхойлж үнэлэх 

Цартахлын байдалд гарч буй өөрчлөлтүүдийг, түүний дотор тархалтын хүрээ, хандлага, нөлөөллийг бүртгэн баримтжуулах

Цартахлын вирусын халдварлах байдал, эмнэлзүйн шинж чанарт гарч буй аливаа өөрчлөлтүүдийг бүртгэн баримтжуулах 

Генетикийн бус болон генетикийн түвшинд гарч буй өөрчлөлтүүд, мөн түүнчлэн вирусын эсрэг бэлдмэлийг эсэргүүцэх чадамж, хоруу чанарт гарч буй өөрчлөлтүүдийг илрүүлэх үүднээс вирус судлалын тандалтыг явуулах 

Өвчний үндэсний тодорхойлолтуудыг болон онош тавихад зориулсан эмнэлзүйн болон лабораторийн журмуудыг шаардлагын хэрээр шинэчлэх


Цар тахлын нөлөөг хянаж үнэлэх нь 

Эмчилгээний хэрэгсэл, вирусын эсрэг бэлдмэл, вакцин, бусад эм, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хүрэлцээ, эмнэлгийн орны хангамж хүрэлцээ, эрүүл мэндийн өөр байгууламжуудыг ашиглах боломж, лабораторийн хэрэгсэл нөөц, моргын багтаамж хүрэлцээ зэрэг эрүүл мэндийн холбогдолтой гол зүйлсийн хангамжийн байдлыг хянах 

Өвчний улмаас ажил, хичээл сургуульдаа очиж чадахгүй байгаа байдал, өвчин нэрвэгдсэн газрууд, хамгийн их өртсөн бүлгүүд, чухал хэрэгцээтэй ажилтнуудын хүрэлцээ зэрэг үзүүлэлтүүдийг ашиглан уг өвчний улмаас улс орны хэмжээнд учруулж буй шр нөлөөг хянаж үнэлэх (ДЭМБ, 2005, 37-р тал, № 4)

Хэрэгжүүлж буй арга хэмжээг хэрхэн хүлээн авч байгаа, үр дүн нь ямар байгааг үнэлэх 

Боломжтой байвал цартахлын эдийн засгийн үр дагаварыг урьдчилан тодорхойлох

 

 

5 – 6 дугаар үе шат – Өвчний тархалтыг бууруулах

ДЭМБ-аас хэрэгжүүлэх арга хэмжээ Улс орнуудаас хэрэгжүүлэх арга хэмжээ
Түр зуурын зөвлөмжийг шинэчлэх буюу шинээр гаргах асуудлыг Эрүүл мэндийн олон улсын дүрмийн дагуу авч үзэх. Чингэхдээ шаардлагатай бол Онц байдлын хорооны зөвлөмжийг тусгах 

Хэрэгжүүлж буй арга хэмжээг үнэлэхэд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай бол холбогдох зөвлөмжийг шинэчлэх 

Вирусын эсрэг бэлдмэлийн үр нөлөө, аюулгүй байдал, эсэргүүцэх чадварыг үнэлэхэд дэмжлэг үзүүлэх

Цартахлын эсрэг вакцины найрлагын талаар зөвлөмж гаргаж, тийм вакцины үйлдвэрлэлтийг эхлүүлээгүй бол эхлүүлэх 

Цартахлын эсрэг вакцин бий болсон бол түүгээр хүн амын холбогдох хэсгийг сонгон вакцинжуулах талаар үндэсний хэмжээнд баримтлах журмыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх

Бүх улс орнууд

Улс хоорондын аялалын талаархи арга хэмжээ

Улс хоорондын аялалтай холбогдуулан зөвлөмж, эрүүл мэндийн холбогдолтой анхааруулга гаргахдаа ДЭМБ –ын зөвлөмж, мэдээллийг харгалзан тусгах

Өвчин гарсан улс орнууд

Хувь хүн/гэр бүлийн түвшинд хэрэгжүүлэх арга хэмжээ

Гэртээ байж, гэр бүлийн бусад гишүүд болон бусад хүмүүстэй аль болох бага харьцахыг амьсгалын замын хүнд өвчтэй хүмүүст зөвлөх 

Гадны бусад хүмүүстэй аль болох бага харьцах, томуу хүрсэн шинж тэмдэг гаргангуут өөрсдийгөө гэртээ тусгаарлахыг өвчтөнтэй харьцсан гэр бүлийн гишүүдэд зөвлөх 

Халдварлалтыг хэрхэн хязгаарлах тухай зөвлөмжийг бусдыгаа гэрээрээ асарч сувилж буй хүмүүст зориулан гаргах. Чингэхдээ ДЭМБ –ын зөвлөмж чиглэлийг харгалзан тусгах 

Нийгмийн түвшинд хэрэгжүүлэх арга хэмжээ

Хичээл сургуулийг түр зогсоох, ажлын журмыг нөхцөл байдалд зохицуулан өөрчлөх гэх мэт бусадтай харьцах явдлыг аль болох багасгахад чиглэсэн бөгөөд үндэсний төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх

Аялан зорчих, нийтийн тээврийн тогтолцоонд хэт бөөгнөрөл үүсэх явдлыг багасгахад чиглэсэн арга хэмжээ авах 

Олноороо цугларах явдлыг хязгаарлах, хориглох буюу өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг үнэлж тодорхойлох 

Улс хоорондын аялалтай холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээ

Дэлхий нийтийн хэмжээнд авах арга хэмжээний эхлэл болгон гадагш гарч явагсдыг шалгах асуудлыг авч үзэх (тухайлбал тархалтад өртсөн эхний хэдэн улс)

Аялан явагсдад зөвлөгөө өгөх

Эм бэлдмэлийн талаар

Үндэсний төлөвлөгөөний дагуу вирусын эсрэг бэлдмэл боон бусад эм хэрэгслийг тараан олгох 

Вакцин худалдан авч нөөцлөх төлөвлөгөөг хэрэгжүүлэх 

Вакцин тараан олгох төлөвлөгөө гаргаж, бүх нийтээр нь вакцинжуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх

Вирусын эсрэг бэлдмэл болон вакцины хэрэглээний талаархи стратегид хяналт, тандалтын чиглэлээр гарч буй мэдээллийн үндсэн дээр зохих өөрчлөлтийг оруулах 

Вирусын эсрэг бэлдмэл болон вакцин ашиглан хэрэгжүүлэх эмчилгээний болон урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үндэсний төлөвлөгөө, тэргүүлэх зорилт, хүртээмжийн дагуу явуулах 

Эм эмчилгээний аюулгүй ажиллагаа, үр өгөөжийг боломжийн хэрээр хянаж, нийлүүлэлтэд нь хяналт тавих 

Өртөөгүй улс орнууд

Тахалт тархалтай өвчний тархалтыг бууруулахаар төлөвлөсөн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд бэлтгэх 

Хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээний талаархи зөвлөмжөө тархалтад өртсөн улс орнуудаас ирж буй мэдээлэл, туршлагад үндэслэн шинэчлэх 

Эм бэлдмэл бусад хөрөнгө зүйлийг шаардлагын хэрээр олгох, хүргүүлэх арга хэмжээ авах

Хилийн боомтуудаар орж ирэгсдийг шалгах асуудлыг авч үзэх

 Улс орон бүр асуудалд хэрхэн хандаж байгаа нь холбогдох шийдвэрт нь тусгалаа олно гэдгийг ДЭМБ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ дараахи арга хэмжээг авах нь тэр бүр зүй зохистой гэж үзэхгүй байна. Үүнд:

  • Тахалт тархалтын улмаас хүн, ачаа тээврийг явуулахгүй хил хаах
  • Цартахлын үед орчныг нэлэнхүйд нь халдваргүйжүүлэх
  • Эрүүл хүмүүс олны дунд маск зүүх  
  • Цартахлын үед улс орон дотроо аялан зорчих явдлыг хязгаарлах. Үүнд цартахлыг шуурхай хязгаарлан зогсоох талаар дэлхий нийтээр арга хэмжээ авах үе буюу газар зүйн болон бусад тодорхой хаалт хязгаар байх цөөн тохиолдол хамаарахгүй.

5 – 6 дугаар үе шат – Эрүүл мэндийн үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлэх нь

ДЭМБ-аас хэрэгжүүлэх арга хэмжээ Улс орнуудаас хэрэгжүүлэх арга хэмжээ
Хариу арга хэмжээг олон улсын бусад байгууллагатай зохицуулах 

Өвчний тохиолдлууд болон холбогдох бусад ноцтой асуудлуудыг илрүүлэх, оношлох, мэдээлэх талаар эмнэлгийн ажилтнуудад туслах талаар үндэсний эрх баригчдыг зөвлөмж чиглэлээр хангах
Онцгой байдлын үед үндэсний болон хот, орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоо, байгууллагуудыг бүрэн дайчлах төлөвлөгөөг хэрэгжүүлэх 
Өвчтөнүүдийг үзэж эмчлэх журам тогтолцоог хэрэгжүүлэх, шаардалагтай бол зохих өөрчлөлтийг оруулах 

Эрүүл мэндийн байгууллагууд болон лабораториудад халдвар тархах явдлыг хязгаарлах арга хэмжээг чангатгаж, хувийн хамгаалалтыг хэрэгслийг төлөвлөгөөний дагуу тараан олгох 

Гэрээрээ болон шаардлагын дагуу бусад орчинд эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүд болон тэдгээртэй хавьтсан хүмүүст эмчилгээний болон эмчилгээний бус дэмжлэгийг үзүүлэх 

Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, өвчтөнүүд болон олон түмэнд нийгмийн болон сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх 

Шаардлагатай бол эндэгсдийн цогцсыг зохицуулах тусгай журмыг хэрэгжүүлэх 

Өртөөгүй улс орнууд

Тахалт тархалтын нөхцөлд ажиллахад бэлтгэх

 5 – 6 дугаар үе шат – Мэдээлэл харилцаа

ДЭМБ-аас хэрэгжүүлэх арга хэмжээ Улс орнуудаас хэрэгжүүлэх арга хэмжээ
Халдварын дэлхийн дахины байдал, өвчний шинж чанар, түүнийг хязгаарлан зогсоох талаар гаргаж буй хүч чармайлтын талаар үндэсний болон олон улсын удирдлага, бусад түнш, сонирхол нь хөндөгдөж буй талууд, олон нийтийг мэдээллээр хангах 

Мэдээллээр тууштай хангахын тулд түншүүдтэйгээ хамтран ажиллах
Өвчний юу нь тодорхой, юу нь тодорхойгүй байгаа, түүний дотор тархах байдал, эмчилгээний хүнд хөнгөний байдал, эмчилгээ, урьдчилан сэргийлэх хувилбаруудын талаар олон нийтэд тогтмол мэдээлж байх 

Тээврийн үйлчилгээнд тасалдал гарах, хил хаах, сургууль, улс орны эдийн засаг, бүр цаашилбал нийгэмд учирч болзошгүй хүндрэл бэрхшээлүүдийг зохицуулах үүднээс мэдээлэл харилцаанд тасалдал гаргуулахгүй байх 

Цартахлын бус эрүүл мэндийн яаралтай хэрэгцээ шаардлагыг хангахад зориулсан хөрөнгө, зүйлс, эрүүл мэндийн шуурхай үйлчилгээний эх үүсвэрүүд болон эмгэг, эрүүл мэндийн асуудлуудыг өөрсдөө хувиараа зохицуулахад шаардлагатай хөрөнгийн талаар олон нийтэд тогтмол мэдээлж байх

 Г. Оргил үеийн дараахи үе шат

Оргил үеийн дараахи үе шатанд явуулах үйл ажиллагааны гол зорилго бол тахалт тархалтын эрүүл мэндийн болон нийгмийн үр дагаварын асуудлыг зохицуулж шийдвэрлэх, цаашид гарч болзошгүй тахалт тархалтад бэлтгэх явдал юм.

Оргил үеийн дараахи үе шат – Төлөвлөлт, зохицуулалт  

ДЭМБ-аас хэрэгжүүлэх арга хэмжээ Улс орнуудаас хэрэгжүүлэх арга хэмжээ
Шууд ашиглаж болох болон цаашид хэрэг болох сургамжуудыг тодруулах Цаашид гарч болзошгүй тахалт тархалтад бэлтгэхэд шаардлагатай нэмэлт хөрөнгө, хүч, чадавхи, хэрэгцээ шаардлагыг тодорхойолох 

Гол чухал үйлчилгээ үзүүлэх бүтцийг сэргээн бэхжүүлэх арга хэмжээ авах 

Тахалт тархалтын улмаас учирсан, ялангуяа эрүүл мэндийн салбарын ажилтануудад учирсан сэтгэл зүйн дарамтыг хөнгөвчлөх арга хэмжээ авах 

Тахалт тархалт үргэлжилж буй улс орнуудад туслалцаа үзүүлэх асуудлыг авч үзэх 

Үндэсний, орон нутгийн болон гэр бүлийн түвшинд байгаа эм бэлдмэл, хэрэгслийн нөөцийн байдлыг хянан үзэж, сэлбэх

Үндэсний төлөвлөгөөгөө хянан үзэж шинэчлэх

 Оргил үеийн дараахи үе шат – Байдлыг хянах, үнэлэх

ДЭМБ-аас хэрэгжүүлэх арга хэмжээ Улс орнуудаас хэрэгжүүлэх арга хэмжээ
 Тахалт тархалтаас учирсан үр дагаварыг үнэлэхэд улс орнуудад туслах 

Тахалт тархалт дэлхий нийтийн хэмжээнд ямар байгааг болон үндэсний хэмжээнд гарч буй хандлагуудыг үргэлжлүүлэн хянах

Сургамж болох зүйлсийг хянан үзэж, тандалтын талаар улс орнуудад зориулж гаргасан зөвлөмж чиглэл, хэрэглүүрт зохих өөрчлөлтүүдийг оруулах

Томуугийн вирусын хэвшинж, өвчин үүсгэх байдал зэргийг хянаж үнэлэх
Цаашид гарч болзошгүй тахалт тархалтыг илрүүлэхэд шаардлагатай тандалтын үйл ажиллагааг идэвхжүүлэх 

Цаашид гарч болзошгүй тахалт тархалтыг хянахад шаардлагатай хөрөнгө хүчийг тодорхойлох

 Оргил үеийн дараахи үе шат – Өвчний тархалтыг бууруулах

ДЭМБ-аас хэрэгжүүлэх арга хэмжээ Улс орнуудаас хэрэгжүүлэх арга хэмжээ
Явуулж буй үйл ажиллагааг үнэлэхэд дэмжлэг үзүүлэх Хэрэгжүүлсэн арга хэмжээний үр нөлөөг үнэлж, холбогдох зөвлөмж, чиглэл, протокол, журамд зохих өөрчлөлтүүдийг оруулах 

Үндэсний төлөвлөгөө, тэргүүлэх чиглэлийн дагуу болон вакцины хүрэлцээнд нийцүүлэн вакцинжуулах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх

 Оргил үеийн дараахи үе шат – Эрүүл мэндийн үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлэх 

ДЭМБ-аас хэрэгжүүлэх арга хэмжээ Улс орнуудаас хэрэгжүүлэх арга хэмжээ
Хүрэлцэхгүй байгаа байгууламжуудыг зохистой ашиглах талаар үнэдсний удирдагчдад өгч буй чиглэл зөвлөмжөө шинэчлэх Амрах, эрүүл мэндээ сэргээх боломжийг эрүүл мэндийн салбарын ажилтнуудад олгох 

Эм бэлдмэл, хэрэгслийг сэлбэж, үйлчилгээг сэргээх, чухал багаж төхөөрөмжүүдийг шинэчлэх 

Цаашид гарч болзошгүй тахалт тархалтад бэлтгэх үүднээс тахалт тархалттаас сэргийлэх, арга хэмжээ авах төлөвлөгөөг хянан үзэж, шаардлагатай бол шинэчлэн найруулах 

Өвчний тодорхойлолт, эмчилгээний журмыг хянан үзэж, шаардлагатай бол шинэчлэх

 Оргил үеийн дараахи үе шат – Мэдээлэл харилцаа

ДЭМБ-аас хэрэгжүүлэх арга хэмжээ Улс орнуудаас хэрэгжүүлэх арга хэмжээ
Тахалт тархалтын байдалд гарч буй өөрчлөлтүүдийн талаар олон нийт болон ашиг сонирхол нь хөндөгдөж буй бусад этгээдүүдэд тогтмол мэдээлж байх 

Мэдээлэл харилцааны төлөвлөгөө, тогттолцоондоо зохих өөрчлөлтүүд оруулахыг гишүүн улс орнууд, түншүүд, ашиг сонирхол нь хөндөгдөж буй бусад этгээдүүдэд уриалах
Тахалт тархалтын байдалд гарч буй өөрчлөлтүүдийн талаар олон нийт болон ашиг сонирхол нь хөндөгдөж буй бусад этгээдүүдэд тогтмол мэдээлж байх

Өвчин улам тархаж, хүндрэхээс сэргийлэх үүднээс сонор сэрэмжтэй байх, өвчнөөс сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авахыг олон нийтэд анхааруулж байх 

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг өвчний байдал, шинж тэмдэг, буюу тодорхойлолт, эмчлэх журамд нөлөөлж болох аливаа өөрчлөлтүүдийн тухай шинэ мэдээллээр үргэлжлүүлэн хангах

 Д. Тахалт тархалтын дараахи үе шат

Тахалт тархалтын дараахи үе шатанд явуулах үйл ажиллагааны зорилго бол тахалт тархалтын эрүүл мэндийн болон нийгмийн удаан хугацааны үр дагаварын асуудлыг зохицуулан шийдвэрлэх, эрүүл мэндийн болон нийгмийн салбарын хэвийн үйл ажиллагааг сэргээх явдал юм.

Тахалт тархалтын дараахи үе шат – Төлөвлөлт, зохицуулалт 

ДЭМБ-аас хэрэгжүүлэх арга хэмжээ Улс орнуудаас хэрэгжүүлэх арга хэмжээ
Шууд ашиглах болон цаашид хэрэг болох сургамжуудыг үйл ажиллагаандаа тусган хэрэглэхэд дэмжлэг үзүүлэх Тахалт тархалтын үеэр явуулсан тусгай үйл ажиллагааны үр өгөөжийг үнэлж дүгнэн, үр дүнг нь олон улсын хамтын нийгэмлэгтэй хваалцах 

Сургамж болох зүйлсийг хянан үзэж, онцгой байдлын үеийн үндэсний төлөвлөгөөндаа тусгах 

Тахалт тархалтаас сэргийлэх, арга хэмжээ авах үндэсний болон хот, орон нутгийн төлөвлөгөөнүүдээ хянан үзэх

 Тахалт тархалтын дараахи үе шат – Байдлыг хянах, үнэлэх

ДЭМБ-аас хэрэгжүүлэх арга хэмжээ Улс орнуудаас хэрэгжүүлэх арга хэмжээ
Дэлхий дахины байдлын талаар мэдээлж байх 

Сургамж болох зүйлсийг хянан үзэж, тандалтын талаар улс орнуудад зориулж гаргасан зөвлөмж чиглэл, хэрэглүүрт зохих өөрчлөлтүүдийг оруулах
Цартахлын клиникийн болон вирусын судалгааны шинж байдалд үнэлэлт дүгнэлт өгөх үүднээс холбогдох баримт мэдээллийг бүрдүүлж, дүн шинжилгээ хийх

Цаашид гарч болзошгүй тахалт тархалт болон нийтийн эрүүл мэндийн холбогдолтой онцгой байдлыг хянах, үнэлэх хэрэгэслүүрүүдийг хянан үзэж, шинэчлэх 

Улирлын чанартай томуугийн тандалтыг сэргээх. Чингэхдээ тандалтын ердийн үйл ажиллагааны хүрээнд тахалт тархалттай вирусын хэвшинжийг хамруулах

 Тахалт тархалтын дараахи үе шат – Өвчний тархалтыг бууруулах

ДЭМБ-аас хэрэгжүүлэх арга хэмжээ Улс орнуудаас хэрэгжүүлэх арга хэмжээ
Тахалт тархалтын улмаас учирсан үр дагавар болон тэр үеэр авч явуулсан үйл ажиллагааных нь үр нөлөөг үнэлэхэд гишүүн улс орнуудад хүсэлтийнх нь дагуу техник туслалцаа үзүүлэх Хувь хүн, өрх гэр, нийгмийн хэмжээнд хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр нөлөөг нарийвчлан үнэлж дүгнэх 

Тахалт тархалтын үеэр хэрэглэсэн эм бэлдмэлийн, үр нөлөөг, тухайлбал: 
- Вирусын эсрэг бэлдмэлийн үр нөлөө, аюулгүй байдал, эсэргүүцэх чадвар
- Вакцины үр нөлөө, аюулгүй байдал, хамарсан хүрээг нарийвчлан үнэлж дүгнэх

Шаардлагатай бол холбогдох чиглэл зөвлөмжүүдийг хянан үзэж шинэчлэх 

Үндэсний төлөвлөгөө, тэргүүлэх чиглэлийн дагуу болон вакцины хүрээлцээндээ нийцүүлэн вакцинжуулах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх

 Тахалт тархалтын дараахи үе шат – Эрүүл мэндийн үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлэх

ДЭМБ-аас хэрэгжүүлэх арга хэмжээ Улс орнуудаас хэрэгжүүлэх арга хэмжээ
Эмнэлзүйн холбогдолтой мэдээлэл, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр нөлөө, аюулгүй байдлыг хянан үзэх, мэдлэг ойлголтын чиглэлээр дутагдаж буй зүйлс, судалгааны хэрэгцээ шаардлагын талаар зөвлөгөө өгөхөд эмнэлзүйн байгаа сүлжээг ашиглах 

Холбогдох чиглэл зөвлөмжүүдийг хянан үзэж шинэчлэх
Тахалт тархалтад эрүүл мэндийн тогтолцооны зүгээс хандсан байдлыг хянан үзэх үүднээс холбогдох мэдээллийг бүрдүүлж дүн шинжилгээ хийх 

Сургамж болох зүйлсийг хянан үзэж, туршлагаа олон улсын хамтын нийгэмлэгтэй хуваалцах 

Холбогдох төлөвлөгөө журамдаа өөрчлөлт оруулж, сургамж болох зүйлсийг тусгах 

Шаардлагатай бол хувь хүн, хамт олныг сэргээх сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлэх

 

 Тахалт тархалтын дараахи үе шат – Мэдээлэл харилцаа

ДЭМБ-аас хэрэгжүүлэх арга хэмжээ Улс орнуудаас хэрэгжүүлэх арга хэмжээ
Тахалт тархалтын өмнөх үе шатуудын үед мэдээлэл харилцааны байдал ямар байсанд үнэлэлт дүгнэлт өгч, сургамж болох зүйлсийг хянан үзэх 

Сургамж болох зүйлсийг ашиг сонирхол нь хөндөгдсөн бүх талуудаар мэдээлэл харилцааны төлөвлөгөөнд нь тусгуулах, тэдгээрийг цаашид гарч болзошгүй тахалт тархалт, нийтийн эрүүл мэндийн онцгой байдалд хэрэглэхэд бэлэн байлгах
Мэдээлэл харилцааны байгууллагууд болон салбаруудаас оруулсан хувь нэмрийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үнэлж тэмдэглэж байх 

Тахалт тархалтын үеэр явуулсан үйл ажиллагааны үр өгөөж болон сургамжтай зүйлсийн талаар, мөн түүнчлэн гарсан доголдол, асуудлуудыг цаашид хэрхэн арилгах талаар олон нийт болон ашиг сонирхол нь хөндөгдсөн бусад талд мэдээлж байх 

Улсын болон хувийн секторын ашиг сонирхол нь хөндөгдсөн бүх талууд тахалт тархалтын болон онцгой байдлын бусад төлөвлөгөөгөө хянан үзэж, сургамжтай зүйлсийг тусгах явдлыг дэмжих

Тахалт тархалттай бусад өвчнийг хамрах үүднээс мэдээлэл харилцааны төлөвлөлт, үйл ажиллагааг өргөжүүлэх, нийтийн эрүүл мэндэд холбогдолтой асуудлуудар олон нийттэй мэдээлэл солилцох, харилцах чадавхийг бэхжүүлэх үүднээс мэдээлэл харилцаан дахь эрсдлийн зарчмуудыг ашиглах 

Нийтийн эрүүл мэндийн чиглэлээр цаашид гарч болзошгүй онцгой үйл явдалд бэлэн байх үүднээс мэдээлэл харилцааны төлөвлөгөөг сайжруулах, өөрчлөх