ТОМУУ, ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 2024 ОНЫ 51 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
2024 оны 12 сарын 16-22 хүртэлх (51 дахь долоо хоногт) хугацаанд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Завхан, Ховд, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Увс, Өмнөговь, Дорноговь, Дорнод аймаг томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс цугларсан 474 хүний хамар залгиурын арчдас сорьцонд Томуу, SARS-CoV-2, АЗСВ илрүүлэх мултиплекс бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд 218 (46%) сорьцонд эмгэгтөрүүлэгч илэрсэн. Үүнээс 106/218 (48.6%) нь A(H1N1)pdm09, 107/218 (49.1%) нь АЗСВ, 5/218 (2.3%) нь SARS-CoV-2 илэрсэн.
Томуу, томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээг түүвэр 64 сорьцонд хийхэд 21 (32.8%)-т нь эмгэгтөрүүлэгч илэрсэн. Үүнээс 9/21 (42.9%) нь Риновирүс, 3/21 (14.3%) нь Аденовирүс, 5/21 (23.8%) нь АЗСВ, 1/21 (4.8%) нь Иж томуугийн вирүс, 3/21 (14.3%) нь Метапневмовирүс илэрсэн.