Томуугийн үндэсний төв

ТОМУУ, ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 2024 ОНЫ 50 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ

2024 оны 12 сарын 09-15 хүртэлх (50 дахь долоо хоногт) хугацаанд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Завхан, Ховд, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Баян-Өлгий, Увс, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Орхон аймаг томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс цугларсан 584 хүний хамар залгиурын арчдас сорьцонд Томуу, SARS-CoV-2, АЗСВ илрүүлэх мултиплекс бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд 315 (53.9%) сорьцонд эмгэгтөрүүлэгч илэрсэн. Үүнээс 93/315 (29.5%) нь A(H1N1)pdm09, 211/315 (67%) нь АЗСВ, 11/315 (3.5%) нь SARS-CoV-2 илэрсэн.

Томуу, томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээг түүвэр 174 сорьцонд хийхэд 67(38.5%)-т нь эмгэгтөрүүлэгч илэрсэн. Үүнээс 18/67 (26.7%) нь Риновирүс, 27/67 (40.3%) нь Аденовирүс, 10/67 (15%) нь АЗСВ, 12/67 (18%) нь Иж томуугийн вирүс илэрсэн.