ТОМУУ, ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 2024 ОНЫ 49 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
2024 оны 12 сарын 02-08 хүртэлх (49 дахь долоо хоногт) хугацаанд Улаанбаатар хот болон ЭНЭҮТ, Дархан-Уул, Завхан, Ховд, Төв, Сэлэнгэ, Сүхбаатар, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймаг томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс цугларсан 359 хүний хамар залгиурын арчдас сорьцонд Томуу, SARS-CoV-2, АЗСВ илрүүлэх мултиплекс бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд 99(27.6%) сорьцонд эмгэгтөрүүлэгч илэрсэн. Үүнээс 30/99 (30.3%) нь A(H1N1)pdm09, 54/99 (54.5%) нь АЗСВ, 15/99 (15.2%) нь SARS-CoV-2 илэрсэн.
Томуу, томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээг түүвэр 53 сорьцонд хийхэд 36(67.9%)-т нь эмгэгтөрүүлэгч илэрсэн. Үүнээс 3/36 (8.3%) нь Риновирүс, 16/36 (44.4%) нь Аденовирүс, 2/36 (5.6%) нь метапневмовирүс, 10/36 (27.8%) нь АЗСВ, 5/36 (13.9%) нь Иж томуугийн вирүс илэрсэн.