Томуугийн үндэсний төв

ТОМУУ, ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 2024 ОНЫ 48 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ

2024 оны 11 сарын 25-аас 12 сарын 01 хүртэлх (48 дахь долоо хоногт) хугацаанд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Завхан, Хөвсгөл, Ховд, Орхон, Замын-Үүд, Төв, Өвөрхангай, Дорнод, Хэнтий аймаг томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс цугларсан 230 хүний хамар залгиурын арчдас сорьцонд Томуу, SARS-CoV-2, АЗСВ илрүүлэх мултиплекс бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд 43(18.7%) сорьцонд эмгэгтөрүүлэгч илэрсэн. Үүнээс 36/43(83.7%) нь АЗСВ, 7/43 (16.3%) нь SARS-CoV-2 илэрсэн.

Томуу, томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээг түүвэр 30 сорьцонд хийхэд 16(53.3%)-т нь эмгэгтөрүүлэгч илэрсэн. Үүнээс 3/16 (18.8%) нь Риновирүс, 6/16 (37.5%) нь Аденовирүс, 2/16 (12.5%) нь АЗСВ, 5/16 (31.3%) нь Иж томуугийн вирүс илэрсэн.