Томуугийн үндэсний төв

ТОМУУ, ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 2024 ОНЫ 47 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ

2024 оны 11 сарын 18-24 хүртэлх (47 дахь долоо хоногт) хугацаанд Дархан-Уул, Дорноговь, Сүхбаатар, Замын-Үүд, Дорнод аймаг болон ХӨСҮТ-н томуугийн харуулдан тандалтын эмнэлгээс цугларсан 208 хүний хамар залгиурын арчдас сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд 12 (5.8%) сорьц нь эерэг байв.

Томуу, томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээг түүвэр 41 сорьцонд хийхэд 16 (39%)-т нь эмгэгтөрүүлэгч илэрсэн. Үүнээс 1/16 (6.3%) сорьцонд A(H1N1)pdm09 вирүс, 3/16 (18.8%) сорьцонд Риновирүс, 3/16 (18.8%) сорьцонд Аденовирүс, 2/16 (12.5%) сорьцонд АЗСВ, 7/16 (43.8%) сорьцонд Иж томуугийн вирүс илэрсэн.