Томуугийн үндэсний төв

ТОМУУ, ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 2024 ОНЫ 46 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ

2024 оны 11 сарын 11-17 хүртэлх (46 дахь долоо хоногт) хугацаанд Хэнтий, Өмнөговь, Өвөрхангай, Төв аймаг болон ХӨСҮТ-н томуугийн харуулдан тандалтын эмнэлгээс цугларсан 125 хүний хамар залгиурын арчдас сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд 9 (7.2%) сорьц нь эерэг байв.

Томуу, томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээг түүвэр 52 сорьцонд хийхэд 38 (73.1%)-т нь эмгэгтөрүүлэгч илэрсэн. Үүнээс 10/38 (26.3%) сорьцонд Риновирүс, 8/38 (21.1%) сорьцонд Аденовирүс, 12/38 (31.6%) сорьцонд АЗСВ, 8/38 (21.1%) сорьцонд Иж томуугийн вирүс илэрсэн.