Томуугийн үндэсний төв

ТОМУУ, ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 2024 ОНЫ 45 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ

2024 оны 11 сарын 04-10 хүртэлх (45 дахь долоо хоногт) хугацаанд Увс, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ аймаг болон ХӨСҮТ-н томуугийн харуулдан тандалтын эмнэлгээс цугларсан 138 хүний хамар залгиурын арчдас сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд 9 (6.5%) сорьц нь эерэг байв.

Томуу, томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээг түүвэр 30 сорьцонд хийхэд 17 (56.7%)-т нь эмгэгтөрүүлэгч илэрсэн. Үүнээс 6/17 (35.3%) сорьцонд Риновирүс, 2/17 (11.8%) сорьцонд Аденовирүс, 6/17 (35.3%) сорьцонд АЗСВ, 3/17 (17.6%) сорьцонд Иж томуугийн вирүс илэрсэн.