Томуугийн үндэсний төв

ТОМУУ, ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 2024 ОНЫ 44 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ

2024 оны 10 сарын 28-11 сарын 03 хүртэлх (44 дахь долоо хоногт) хугацаанд Өвөрхангай, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, булган аймаг болон ХӨСҮТ-н томуугийн харуулдан тандалтын эмнэлгээс цугларсан 104 хүний хамар залгиурын арчдас сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд 11 (10.6%) сорьц нь эерэг байв.

Томуу, томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээг түүвэр 30 сорьцонд хийхэд 11 (36.7%)-т нь эмгэгтөрүүлэгч илэрсэн. Үүнээс 3/11 (27.3%) сорьцонд Риновирүс, 5/11 (45.5%) сорьцонд Аденовирүс, 1/11 (9.1%) сорьцонд АЗСВ, 2/11 (18.2%) сорьцонд Иж томуугийн вирүс илэрсэн.