ТОМУУ, ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 2024 ОНЫ 43 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
2024 оны 10 сарын 21-27 хүртэлх (43 дахь долоо хоногт) хугацаанд Өвөрхангай, Дорноговь аймаг болон ХӨСҮТ-н томуугийн харуулдан тандалтын эмнэлгээс цугларсан 41 хүний хамар залгиурын арчдас сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд 2 (4.9%) сорьц нь эерэг байв.
Томуу, томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээг түүвэр 36 сорьцонд хийхэд 11 (30.6%)-т нь эмгэгтөрүүлэгч илэрсэн. Үүнээс 3/11 (27.3%) сорьцонд Риновирүс, 5/11 (45.5%) сорьцонд Аденовирүс, 2/11 (18.2%) сорьцонд АЗСВ, 1/11 (9.1%) сорьцонд Иж томуугийн вирүс илэрсэн.