Томуугийн үндэсний төв

ТОМУУ, ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 2024 ОНЫ 42 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ

2024 оны 10 сарын 14-20 хүртэлх (42 дахь долоо хоногт) хугацаанд Хэнтий, Өвөрхангай, Дорнод аймаг болон ХӨСҮТ-н томуугийн харуулдан тандалтын эмнэлгээс цугларсан 62 хүний хамар залгиурын арчдас сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд 2 (3.2%) сорьц нь эерэг байв.

Томуу, томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээг түүвэр 41 сорьцонд хийхэд 8 (19.5%)-т нь эмгэгтөрүүлэгч илэрсэн. Үүнээс 1/8 (12.5%) сорьцонд Риновирүс, 4/8 (50%) сорьцонд Аденовирүс, 3/8 (37.5%) сорьцонд Иж томуугийн вирүс илэрсэн.