Томуугийн үндэсний төв

ТОМУУ ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 2023 ОНЫ 27 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ

Томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээ 17 сорьцонд хийхэд 1/17 (5.9%) сорьцонд Иж томуугийн вирүс, 1/17 (5.9%) сорьцонд Аденовирүс, 3/17 (17.6%) сорьцонд Риновирүс, 3/17 (17.6%) сорьцонд Метапневмовирүс илэрсэн.  

SARS-CoV-2 вирүс илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээг 48 хүний хамар залгиурын арчдас сорьцонд хийв. Шинжилгээний дүнгээр 1/48 (2.1%) сорьцонд SARS-CoV-2 вирүс тодорхойлогдлоо.