Томуугийн үндэсний төв

ТОМУУ ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 2023 ОНЫ 24 ДЭХ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ

Томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээ 29 сорьцонд хийхэд 2/29 (6.9%) сорьцонд АЗСВ, 5/29 (17.2%) сорьцонд Аденовирүс, 8/29 (27.6%) сорьцонд Риновирүс, 5/29 (17.2%) сорьцонд Метапневмовирүс илэрсэн.  

SARS-CoV-2 вирүс илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээг 133 хүний хамар залгиурын арчдас сорьцонд хийв. Шинжилгээний дүнгээр 54/133 (40.6%) сорьцонд SARS-CoV-2 вирүс тодорхойлогдлоо.