ТОМУУ ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 2023 ОНЫ 21 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
Томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээ 66 сорьцонд хийхэд 4/47 (8.5%) сорьцонд АЗСВ, 3/47 (6.4%) сорьцонд Иж томуугийн вирүс, 4/47 (8.5%) сорьцонд Аденовирүс, 20/47 (42.6%) сорьцонд Риновирүс, 7/47 (14.9%) сорьцонд Метапневмовирүс илэрсэн.
SARS-CoV-2 вирүс илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээг 460 хүний хамар залгиурын арчдас сорьцонд хийв. Шинжилгээний дүнгээр 139/460 (30.2%) сорьцонд SARS-CoV-2 вирүс тодорхойлогдлоо.