ТОМУУ ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 2023 ОНЫ 18 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
Томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээ 69 сорьцонд хийхэд 2/69 (2.9%) сорьцонд Бокавирүс, 5/69 (7.2%) сорьцонд Иж томуугийн вирүс, 5/69 (7.2%) сорьцонд Аденовирүс, 4/69 (5.8%) сорьцонд метапневмовирүс, 1/69 (1.4%) сорьцонд улиралын коронавирүс, 1/69 (1.4%) сорьцонд Парвовирүс илэрсэн.
SARS-CoV-2 вирүс илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээг 278 хүний хамар залгиурын арчдас сорьцонд хийв. Шинжилгээний дүнгээр 48/278 (17.3%) сорьцонд SARS-CoV-2 вирүс тодорхойлогдлоо.