Томуугийн үндэсний төв

ТОМУУ ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 2023 ОНЫ 17 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ

Томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээ 22 сорьцонд хийхэд 1/22 (4.5%) сорьцонд Бокавирүс, 1/22 (4.5%) сорьцонд АЗСВ, 1/22 (4.5%) сорьцонд Аденовирүс, 4/22 (18.2%) сорьцонд метапневмовирүс, 7/22 (31.8%) сорьцонд Риновирүс илэрсэн.  

SARS-CoV-2 вирүс илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээг 372 хүний хамар залгиурын арчдас сорьцонд хийв. Шинжилгээний дүнгээр 17/372 (4.6%) сорьцонд SARS-CoV-2 вирүс тодорхойлогдлоо.