Томуугийн үндэсний төв

ТОМУУ ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 2023 ОНЫ 16 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ

Томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээ 22 сорьцонд хийхэд 1/22 (4.5%) сорьцонд Энтеровирүс, 1/22 (4.5%) сорьцонд Иж томуугийн вирүс, 3/22 (13.6%) сорьцонд Аденовирүс илэрсэн.  

SARS-CoV-2 вирүс илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээг 335 хүний хамар залгиурын арчдас сорьцонд хийв. Шинжилгээний дүнгээр 36/335 (10.7%) сорьцонд SARS-CoV-2 вирүс тодорхойлогдлоо.