Томуугийн үндэсний төв

ТОМУУ ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 2023 ОНЫ 14 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ

Томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээ 22 сорьцонд хийхэд 7/22 (31.8%) сорьцонд АЗСВ, 1/22 (4.5%) сорьцонд метапневмовирүс, 3/22 (13,6%) сорьцонд Риновирүс, 1/22 (4,5%) сорьцонд иж томуугийн вирүс, 1/22 (4.5%) сорьцонд Аденовирүс илэрсэн.  

SARS-CoV-2 вирүс илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээг 318 хүний хамар залгиурын арчдас сорьцонд хийв. Шинжилгээний дүнгээр 8/318 (2.5%) сорьцонд SARS-CoV-2 вирүс тодорхойлогдлоо.