Томуугийн үндэсний төв

ТОМУУ ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 2023 ОНЫ 11 ДЭХ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ

Томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд 57/115 (49.6%) сорьцонд АЗСВ, 1/115 (0.9%) сорьцонд Иж томуугийн вирүс, 1/115 (0.9%) сорьцонд улиралын коронавирүс, 1/115 (0.9%) сорьцонд Риновирүс, 1/115 (0.9%) сорьцонд HMPV илэрсэн.  

SARS-CoV-2 вирүс илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээг 302 хүний хамар залгиурын арчдас сорьцонд хийв. Шинжилгээний дүнгээр 2/302 (0.7%) сорьцонд SARS-CoV-2 вирүс тодорхойлогдлоо.