Чили улсад шувууны томуугийн H5N1 вируст хүний халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ.
Тохиолдол нь 53 настай, эрэгтэй, Чили улсын хойд хэсэгт орших Антофагаста мужийн Токопилла хотод оршин суудаг байна. Хавсарсан өвчингүй бөгөөд асуумжаар аяласан түүх байхгүй байна.
3 дугаар сарын 13-ны өдрөөс ханиалгах шинж тэмдэг эхэлсэн ба 3 дугаар сарын 21-ний өдрөөс хуурай ханиалгах, толгой өвдөх, зүрх дэлсэх зэрэг шинж тэмдгүүд илэрч, орон нутгийн эмнэлэгт хэвтсэн энэ хугацаанд хамар залгиурын арчдасаас дээж авч, полимеразын гинжин урвал (ПГУ) шинжилгээгээр SARS-CoV-2 сөрөг гарсан байна. 3 дугаар сарын 27-ны өдөр өвчтөний гуурсан хоолойноос сорьц аван шинжилгээ хийхэд 3 дугаар сарын 29-нд шувууны томуугийн A(H5) вирус тодорхойлогдсон байна. Түүний ойрын хавтлын 3 хүнд шинж тэмдэг илрээгүй бөгөөд томуу болон амьсгалын замын бусад вирус сөрөг байна.
Энэхүү тохиолдол нь Чили улсад бүртгэгдсэн шувууны томуугийн H5N1 вируст хүний халдварын анхны тохиолдол юм. ДЭМБ-ын мэдээлж байгаагаар шувууны томуугийн H5N1 вируст хүний халдварын анхны тохиолдол 2003 онд бүртгэгдсэн ба одоогоор 21 улс оронд 873 тохиолдол, 458 нас баралт бүртгэгдээд байна.
Одоогоор тус улсад хүн болон амьтны эрүүл мэндийн байгууллагын хамтарсан тандалт судалгааг хийж байгаа бөгөөд халдвар дамжин тархахаас сэргийлж Засгийн газрын түвшинд нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд:
• Тандалт судалгааг хийх, хавьтлыг тогтоох, гэр бүлийн гишүүд, эрүүл мэндийн ажилтнуудыг хяналтанд авах;
• Тухайн улсын эрүүл мэндийн яам, Хөдөө аж ахуйн яам, Үндэсний загас агнуур, усны аж ахуйн алба зэрэг байгууллагууд хамтран тухайн бүс нутагт гарсан шувууны томуугийн дэгдэлтийг хянах зорилгоор салбар дундын хамтын ажиллагааг явуулах;
• Шувууны аж ахуй, шувуутай харьцсаны улмаас амьсгалын замын шинж тэмдэг илэрсэн томуугийн сэжигтэй тохиолдлууд, зэрлэг шувуу, шувуу, хөхтөн амьтадтай харьцдаг хүмүүсийг идэвхтэй хянах;.
• Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн дагуу эрсдэлт бүлгийн хүн амыг улирлын томуугийн эсрэг вакцинд хамруулах;
• Урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар зорилтот бүлгүүдэд зориулсан мессежээр хүн амд мэдээлэл өгөх зэрэг арга хэмжээг авч байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж
- Цартахлын бэлэн байдлыг төлөвлөх, тандалт, лабораторийн бэлэн байдлыг хангах, ялангуяа шувууны ферм, аж ахуй нэгж, зэрлэг болон тэжээвэр шувуудтай шууд харьцан ажилладаг иргэдийн дундах халдварын тандалтыг нэмэгдүүлж, халдварын хяналт сэргийлэлтийн арга хэмжээг эрчимжүүлэх,
- Зоонозын халдвар бүртгэгдсэн тохиолдол бүрийг нарийвчлан судлах, шувууны аж ахуй эрхлэгчдийг улирлын томуугийн эсрэг вакцинаар вакцинжуулах, урьдчилан сэргийлэх;
- Хэрэв хүний халдварын сэжигтэй эсвэл батлагдсан тохиолдол бүртгэгдвэл амьтантай харьцсан байдал, аялалын түүхийг яаралтай тодруулж, ойрын хавьтлуудад хяналт тавих. Мэдээллийг ОУЭМД-ийн дагуу ДЭМБ-д яаралтай мэдээлж, өвчтөн болон түүний хэрэглэж байсан эд зүйлс, хүрээлэн буй орчноос вирус судлалын шинжилгээнд сорьц цуглуулж ДЭМБ-ын лавлагаа лабораторид яаралтай илгээх;
- Амьсгалын замын халдварын хэвийн бус үйл явдлыг эрт илрүүлэх;
- Иргэдийн дунд үхсэн шувуудын сэг, биологийн шингэнд шууд хүрэлцэхгүй байх, шувууны гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулж хэрэглэх, хэрэв шувууд үй олноороо үхсэн тохиолдолд үйл явдалд суурилсан тандалтын тогтолцоогоор мэргэжлийн байгууллагад яаралтай мэдээлэх талаар зөвлөмж, мэдээлэл хүргүүлэх, сургалт зохион байгуулах;
- Шувууны ферм, захаар аль болох зорчихгүй байх, амьд эсвэл үхсэн шувууны сэг зэм, тэдгээрийн биологийн шингэн, шингэнээр бохирлогдсон эд зүйлст хүрэлцэхгүй байх, гарын ариун цэврийг сахих, Хүнсний бүтээгдэхүүнийг сайтар болгож хэрэглэх, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг хоол хүнс бэлтгэхдээ онцгой анхаарах;
Мэдээллийн эх үүсвэр:
- Ministry of Health of Chile. MINSAL reports first human case of avian influenza in Chile. 29 March 2023. Available at: https://www.minsal.cl/minsal-informa-primer-caso-humano-de-gripe-aviar-en-chile/(link is external)
- Chile International Health Regulations (IHR) National Focal Point (NFP) report received by PAHO/WHO via email communication.
- Pan American Health Organization / World Health Organization (PAHO/WHO). Note Informative: Human infection caused by avian influenza A(H5) virus in Chile. 31 of March from 2023, Washington, D.C.:PAHO/WHO; 2023. Available from: https://bit.ly/3G9tHcW(link is external)
- WOAH. Highly Pathogenic Avian Influenza (HPAI).Chile WOAH; 2023. Available from: https://wahis.woah.org/#/event-management(link is external)
- WHO. Global Influenza Programme. Human Animal Interface. https://www.who.int/teams/global-influenza-programme/avian-influenza
- WHO. Cumulative number of confirmed human cases for avian influenza A(H5N1) reported to WHO, 2003-2023. Available at: Cumulative number of confirmed human cases for avian influenza A(H5N1) reported to WHO,2003-2023, 3 March 2023
- Pan American Health Organization / World Health Organization. Epidemiological Alert: Outbreaks of avian influenza caused by influenza A(H5N1) in the Region of the Americas. 13 March 2023,Washington, D.C.: PAHO/WHO; 2023. Available at: https://www.paho.org/en/documents/epidemiological-alert-outbreaks-avian-influenza-caused-influenza-ah5n1-region-americas(link is external)
- PAHO/WHO. Epidemiological Update Outbreaks of avian influenza and public health implications in the Region of the Americas. 11January 2022. Available at: https://www.paho.org/en/documents/epidemiological-update-outbreaks-avian-influenza-and-public-health-implications-region-0(link is external)
- PAHO/WHO. Influenza at the Human-Animal Interface: PAHO Recommendations to Strengthen Intersectoral Work for Surveillance, Early Detection, and Investigation, 9 July 2020. Available at: https://iris.paho.org/handle/10665.2/52563(link is external)
- PAHO/WHO. Samples from patients suspected of Influenza A/H5 LABORATORY TESTING ALGORITHM. 2 December 2022. Available at: https://www.paho.org/en/documents/samples-patients-suspected-influenza-ah5-laboratory-testing-algorithm(link is external)
- WHO. Assessment of risk associated with recent influenza A(H5N1) clade 2.3.4.4b viruses. 21 December 2022. Available at: https://www.who.int/publications/m/item/assessment-of-risk-associated-with-recent-influenza-a(h5n1)-clade-2.3.4.4b-viruses
- WHO. Summary of Key Information Practical to Countries Experiencing Outbreaks of A(H5N1) and Other Subtypes of Avian Influenza. First Edition. July 2016. 1 July 2016. Available at: https://www.who.int/publications/i/item/WHO-OHE-PED-GIP-EPI-2016.1
- WHO. Case definitions for diseases requiring notification under the IHR (2005). 17 November 2009. Available at https://www.who.int/publications/m/item/case-definitions-for-the-four-diseases-requiring-notification-to-who-in-all-circumstances-under-the-ihr-(2005)
- International Health Regulations (IHR) (2005).WHO. Third Edition. 1 January 2016. Available at: www.who.int/ihr/publications/9789241596664/en/
- WHO. Terms of Reference for National Influenza Centers of the Global Influenza Surveillance and Response System. 31 October2017. Available at: https://cdn.who.int/media/docs/default-source/influenza/national-influenza-centers-files/nic_tor_en.pdf?sfvrsn=93513e78_30
- WHO. Protocol to investigate non-seasonal influenza and other emerging acute respiratory diseases. WHO/WHE/IHM/GIP/2018.2.Available at: https://apps.who.int/iris/handle/10665/275657
- Ministry of Health of Chile. Minister Aguilera calls for reinforcing prevention measures in the event of the first case of bird flu. 29 March 2023. Available at: https://www.minsal.cl/ministra-aguilera-llama-a-reforzar-medidas-de-prevencion-ante-primer-caso-de-gripe-aviar/(link is external)
- National Fisheries Serviceprovides advice following first case of avian influenza in a sealion https://www.gob.cl/en/news/national-fisheries-service-provides-advice-following-first-case-avian-influenza-sealion/(link is external)
- Ministry of Health of Chile.SERNAPESCA reports on dead stranded marine animals due to the avian influenzasituation. 31 March 2023. www.sernapesca.cl/noticias/sernapesca-entrega-reporte-de-animales-marinos-varados-muertos-por-situacion-de-influenza-0