Хувилбарын тандалтын товч мэдээлэл
SARS-CoV-2 вирусийн XBB.1.5 дэд хувилбарын тухай
XBB.1.5 дэд хувилбар гэж юу бэ?
XBB.1.5 нь Омикроны дэд хувилбар бөгөөд XBB болон XBB.1-ийн дараагийн дэд хувилбар юм. Судлаачид тус дэд хувилбарыг “кракен” хэмээн нэрлэж байгаа бөгөөд BA.2.10.1, BA.2.75. зэрэг 2 болон түүнээс дээш тооны хувилбарын нэгдлээс үүссэн болохыг тогтоосон байна.
Лондонгийн Глобал их сургуулийн Генетикийн хүрээлэнгийн захирал Франсуа Баллу “XBB.1.5 нь эх хувилбар болох XBB.1-ээсээ спайк уураг дээрх F486P мутаци үүссэнээрээ ялгаатай, дархлаанаас бултах чадвар нь XBB.1-тэй харьцуулахад бага хэдий ч, дамжин тархах чадвар нь өндөр болсон” хэмээн мэдэгдсэн байна.
XBB.1.5 дэд хувилбарын тархалт
ДЭМБ-аас мэдээлж байгаагаар тус хувилбар нь одоогийн байдлаар 38 улс оронд тархаад байна. Их-Британи улсад нийт хувилбарын тандалтын шинжилгээний 5%-д нь илэрч байгаа бол АНУ-д КОВИД-19-ийн нийт тохиолдлын 28% нь тус дэд хувилбарын шалтгаантай байна.
Эмнэлзүйн байдал
Одоогоор бүрэн судлагдаагүй байна. ДЭМБ-ын мэдээллээр эмнэлзүйн шинж тэмдэг, хүндрэлд одоогийн байдлаар өөрчлөлт ороогүй буюу өмнөх хуубилартай ижил байна.
Вакцины нөлөөлөл
Одоогоор бүрэн судлагдаагүй байна. ДЭМБ-аас тус дэд хувилбар нь дархлаанаас бултах өндөр чадвартай байж болзошгүй хэмээн үзэж байна. Зарим судалгаанд Модерна эсвэл Файзер вакцины 3 тунтай, өмнө нь ВА.5 хувилбарын халдвар авсан, Синофармын 3 тунтай, өмнө нь ВА.1, ВА.5 болон BF.7 хувилбарын халдвар авч байсан хүмүүст XBB.1.5-ийн эсрэг эсрэг бие хангалттай хэмжээгээр өдөөгдөөгүй байгааг дурьдсан байна.
Гэсэн хэдий ч судлаачид КОВИД-19-ийн эсрэг вакцин нь хүндрэх, нас барах эрсдэлийг бууруулж байгаа тул эрсдэлтэй хүн амыг давтан тунд хамруулахыг зөвлөсөн байна.
XBB.1.5 дэд хувилбарын эсрэг цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх бэ?
Одоогийн байгаа мэдээлэл дээр тулгуурлан тус дэд хувилбар нь дэлхийн хүн амын эрүүл мэндэд тийм ч их хохирол учруулахгүй байх магадлалтнй хэмээн үзэж байна. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах, эрсдэлтэй хүн амд чиглэсэн арга хэмжээг нэмэгдүүлэхийг судлаачид анхааруулж байна.
Эх үүсвэр: Covid-19: What do we know about XBB.1.5 and should we be worried? Covid-19: What do we know about XBB.1.5 and should we be worried? (bmj.com)