ТОМУУ ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 2023 ОНЫ 4 ДЭХ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
Томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд 46/374 (12.3%) сорьцонд АЗСВ, 2/288 (0.7%) сорьцонд SARS-CoV-2 вирүс тус тус илэрсэн.
SARS-CoV-2 вирүс илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээг 570 хүний хамар залгиурын арчдас сорьцонд хийв. Шинжилгээний дүнгээр 3/570 (0.5%) сорьцонд SARS-CoV-2 вирүс тодорхойлогдлоо.