ТОМУУ ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 2023 ОНЫ 2 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
304 сорьцноос санамсаргүй түүврээр 31 сорьцонд томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд 15/31 (48.4%) сорьцонд АЗСВ, 1/31 (3.2%) сорьцонд Бокавирүс, 1/31 (3.2%) сорьцонд SARS-CoV-2 вирүс тус тус илэрсэн бөгөөд 14/31(45.2%) сорьцонд вирүс илрээгүй.
SARS-CoV-2 вирүс илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээг 905 хүний хамар залгиурын арчдас сорьцонд хийв. Шинжилгээний дүнгээр 6/905 (0.7%) сорьцонд SARS-CoV-2 вирүс тодорхойлогдлоо.