Томуугийн үндэсний төв

Амьсгалын замын синцитиаль вируст халдварын эсрэг вакцины туршилт судалгааны талаар

АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэдээлснээр амьсгалын замын синцитиаль вируст халдварт жил бүр 60,000-120,000 хүн өртөж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг бол 6,000-10,000 нас баралтын тохиолдол бүртгэгддэг ба насны хувьд ахмад насныхан буюу 60 болон түүнээс дээш насанд байна.

“Модерна”-гийн вакцин нь хоёр ба түүнээс дээш эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн 60 болон түүнээс дээш насныханд амьсгалын замын синцитиаль вируст халдвараас 83.7%-ийн урьдчилан сэргийлэх үр дүнтэй байсан бол гурав ба түүнээс олон  шинж тэмдэг бүхий амьсгалын доод замын өвчнөөс урьдчилан сэргийлэхэд 82.4%-ийн үр дүнтэй байсан байна. Вакцины эмнэлзүйн туршилтын явцад аюулгүй байдлын асуудал илрээгүй байна. Уг эмнэлзүйн туршилтад 22 орны 37,000 орчим хүн хамрагдсан байна.

Харин “Пфайзер”-ийн  вакцин нь өмнө нь нярайн эхний 90 хоногийн хугацаанд  ойролцоогоор 82%-ийн үр дүнтэй байсан бол жирэмсэн эмэгтэйчүүд вакцинд хамрагдснаар эхээс урагт эсрэг бие дамжиж хүүхдийг 6 сар хүртэлх хугацаанд халдвараас хамгаалах чадвартай гэж мэдээлжээ.

“Пфайзер”-ийн вакцин нь Хүнс, эмийн холбоогоор магадлан итгэмжлүүлэхээр ажиллаж байгаа бол “Модерна” нь энэ оны эхний хагаст Хүнс, эмийн холбоонд зөвшөөрөл авах өргөдөл гаргахаар төлөвлөж байна гэж мэдэгдсэн байна.2023.01.20

Эх сурвалж:

  1. www.cnbc.com/2023/01/18/moderna-pfizers-new-race-the-rsv-vaccine-fda-approval-process.html
  2. www.cnbc.com/2023/01/17/moderna-says-rsv-vaccine-is-84percent-effective-at-preventing-disease-in-older-adults.html