Томуугийн үндэсний төв

Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах бүсчилсэн сургалтыг томуугийн харуулдан тандалтын 278 эмч, мэргэжилтэнг хамруулан Өвөрхангай, Баян-Өлгий, Дархан-Уул, Завхан, Сүхбаатар аймаг, Улаанбаатар хотод тус тус зохион бай

Сургалтанд ТТӨ, КОВИД-19 халдварын тандалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, тандалтын тоон мэдээний чанар, ашиглалтыг сайжруулах, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах, хариу арга хэмжээг зөв зохистой төлөвлөн хэрэгжүүлэх, SARS-CoV-2 вирусийн хувилбарын тандалтын чадавхыг бүрдүүлэх, сайжруулах зорилгоор “Томуугийн харуулдан тандалтын тогтолцоо, өвчний үе шатны үнэлгээ, хариу арга хэмжээ”, “Вирус судлалын тандалт, тандалтын тоон мэдээний ашиглалт” бүлэг сэдвийн хүрээнд 11 итгэл хэлэлцүүлэн, 3 дасгал ажил ажиллуулсан. Сургалтанд 21 аймаг, 9 дүүргийн ЭМГ, ЭМТ-ийн НЭМХ-ийн дарга, тархвар судлагч, БОЭТ/НЭ-ийн ЭЭОД, тархвар судлагч, ӨЭМТ-ийн эмч, мэргэжилтэн буюу нэгж дээр ажиллаж буй томуугийн тандалтын багийн гишүүдийг хамруулсан.

Сургалтын үр дүнд тандалтын мэдээлэлд дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргалтад ашиглах, тоон мэдээний чанарыг үнэлэх, алдаа дутагдлыг засаж сайжруулах, томуу болон SARS-CoV-2 вирусийн хувилбарын тандалт эрчимжин, аймаг, дүүргийн хэмжээнд түргэвчилсэн үнэлгээг хийх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах чадавхитай болсон.

Сургалтанд тавигдсан илтгэлүүд

Бүлэг 1. Томуугийн харуулдан тандалтын тогтолцоо, өвчний үе шатны үнэлгээ, хариу арга хэмжээ

  • Монгол улс дахь ТТӨ, коронавируст халдвар (ковид-19)-ын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал
  • НЭМ-ийн тандалт, суурь ойлголтууд
  • Тандалтын тоон мэдээний ашиглалт
  • Вирус судлалын тандалтын ерөнхий зарчим, анхаарах асуудлууд
  • Улирлын томуу, томуугийн цартахлын хүндрэлийн үнэлгээ, ач холбогдол
  • Улирлын томуу, томуугийн цартахлын хүндрэлийн үнэлгээний дүнд үндэслэн НЭМ-ийн хариу арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх
  • Томуугийн тандалтын тоон мэдээний чанар, түүний үнэлгээ

Бүлэг 2. Вирус судлалын тандалт, тандалтын тоон мэдээний ашиглалт

  • ТТӨ-ий эмнэлзүй КОВИД-19-өөс ялган оношлох нь
  • Эрүүл мэндийн байгууллагын халдварын сэргийлэлт, хяналт
  • Вирусийн геномийн тандалтын тухай ойлголт, ач холбогдол
  • Хувилбарын тархалт, хүндрэл, нөлөөллийн түргэвчилсэн үнэлгээ

 


Зураг 1. Өвөрхангай аймагт зохион байгуулсан бүсчилсэн сургалт


Зураг 2. Дархан-Уул аймагт зохион байгуулсан бүсчилсэн сургалт


Зураг 3. Сүхбаатар аймагт зохион байгуулсан бүсчилсэн сургалт


Зураг 4. Баян-Өлгий аймагт зохион байгуулсан бүсчилсэн сургалт


Зураг 5. Завхан аймагт зохион байгуулсан бүсчилсэн сургалт


Зураг 6. Улаанбаатар хотод зохион байгуулсан сургалт