Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах бүсчилсэн сургалтыг Өвөрхангай аймагт зохион байгуулж байна.
Тиймээс Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг бүсчилсэн байдлаар зохион байгуулж байна. Сургалтыг Өвөрхангай, Завхан, Дархан-Уул, Баян-Өлгий, Сүхбаатар аймаг болон нийслэлд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний сургалт Өвөрхангай аймагт зохион байгуулагдаж байна. Тус сургалтанд Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Баянхонгор аймгуудын ЭМГ, БОЭТ/НЭ, ӨЭМТ-ийн 40 гаруй эмч, мэргэжилтэн хамрагдаж байна.
Сургалтыг нээж Өвөрхангай аймгийн НЭМХ-ийн дарга Золжаргал үг хэлсэн ба цахимаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан нээлтийг хийн ТТӨ, КОВИД-19 халдварын нөхцөл байдал, тулгамдсан асуудал сэдвээр илтгэл тавьсан. Сургалт нь тандалтын тоон мэдээний чанар, ашиглалтыг сайжруулах, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах, хариу арга хэмжээг зөв зохистой төлөвлөн хэрэгжүүлэх чадавхыг бүрдүүлэх зорилготойгоор “Томуугийн харуулдан тандалтын тогтолцоо, өвчний үе шатны үнэлгээ, хариу арга хэмжээ”, “Вирус судлалын тандалт, тандалтын тоон мэдээний ашиглалт” бүлэг сэдвийн хүрээнд итгэл хэлэлцүүлэн, дасгал ажил хийх байдлаар явагдаж байна.
Сургалтын үр дүнд тандалтын мэдээлэлд дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргалтад ашиглах, тоон мэдээний чанарыг үнэлэх, алдаа дутагдлыг засаж сайжруулах, томуу болон SARS-CoV-2 вирусийн хувилбарын тандалт эрчимжин, аймаг, дүүргийн хэмжээнд түргэвчилсэн үнэлгээг хийх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах чадавхитай болох юм.