Томуугийн үндэсний төв

Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдэд дэмжлэгт хяналт хийж, зөвлөмж өгөн ажиллалаа

Дундговь аймаг “Хангалттай”, Өмнөговь, Төв аймаг “Дунд” түвшинд үнэлэгдлээ. Үнэлгээгээр томуугийн тандалтын үйл ажиллагаа жигдэрсэн, ТТӨ, АЗЦХХ-ын тоон мэдээг цуглуулж, хугацаанд нь мэдээлдэг, эмч, эмнэлгийн ажилчид ЭМС-ын А/373 тоот тушаалтай танилцаж, үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэгжүүлж эхэлсэн, Молекул биологийн лаборатори тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан,  урсгал зохион байгуулалт зөв, хүний нөөц бэлтгэгдсэн зэрэг сайн талууд олон байв. Гэхдээ засаж сайжруулах үйл ажиллагаанууд мөн нийтлэг байсан ба Коронавируст халдварт  (КОВИД-19)-ын цартахал гарсантай холбоотой тандалтын зарим үйл ажиллагаанууд доголдох, хүний нөөцийн дутагдалд орох, мэдээллийн чанар алдагдах, вирус судлалын тандалтыг тогтмол хийх боломжгүй байх гэх зэрэг тулгамдсан асуудал байсан.

Тус аймгуудад тандалтын үйл ажиллагааг тогтворжуулах, сайжруулах чиглэлээр дараах зөвлөмжүүдийг хүргүүллээ.

Тандалтын хүрээнд:

  1. ЭМС-ын 2022 оны А/373 тоот тушаалын хэрэгжилтийг ханган ажиллах;
  2. Томуугийн харуулдан тандалтын нэгж дээрх хүний нөөцийг бодлогоор бэлтгэх, ажлын байрны тогтвортой байдлыг хангах, тасралтгүй сургах;
  3. Өмнөх томуугийн улиралд хэрэгжүүлсэн бэлэн байдал хариу арга хэмжээний төлөвлөгөөнд эргэмж үнэлгээ хийж, ирэх томуугийн улирил (10 сараас өмнө)-аас өмнө шинэчлэн тогтмол тодотгол хийж хэвшүүлэх;   
  4. Улирлын томуу, томуугийн цартахлын хүндрэлийн үнэлгээний аргачлалын дагуу босго үзүүлэлтийг гаргах;
  5. Өвчлөлийн түвшинд тохируулан хариу арга хэмжээг шатлал бүрд төлөвлөн хэрэгжүүлэх;
  6. Эрүүл мэндийн газар, ТҮН-ээс гаргадаг эргэн мэдээллийг ашиглалтыг сайжруулах, шийдвэр гаргахад ашиглаж сурах;
  7. ЭМГ-ын мэргэжилтэн нар нэгдсэн дэмжлэгт хяналтын хүрээнд томуугийн тандалтын үйл ажиллагааг үзэх асуумжийг оруулан тогтмол хийж, алдаа дутагдлыг тухай бүрт засаж сайжруулах;
  8. Байгууллагын төсөвт шинжилгээний урвалж оношлуур, сорьцийн материал авах, тээвэрлэх зэрэг зардлыг тусгах, тогтвортой санхүүжилтийг бий болгох, вирус судлалын тандалтыг тогтвортой хийх нөхцөлийг бүрдүүлэх;
  9. Томуугийн тандалтын сорьцыг ЭМС-ын А/373 тоот тушаалд заасны дагуу нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ-өөс ээлжлэн тогтмол авах, вирус судлалын тандалтыг эрчимжүүлэх;  
  10. Нэгдсэн эмнэлгээс ЭМГ, ӨЭМТ, СЭМТ-д эмнэлзүйн зөвлөмж болон вирус судлалын тандалтын мэдээг тогтмол өгөх, түргэвчилсэн тестийн үр дүнгийн талаарх мэдээг ЭМГ-т мэдэгдэж, хариу арга хэмжээг төлөвлөж байх;  
  11. Томуугийн улирал угтуулан орны зохицуулалт хийх, эмийн нөөц, тоног төхөөрөмж, хүний нөөцийн бэлэн байдлыг хангах, нэмэлтээр ор дэлгэх бол түүнийг дагаад гарах нөөц, хангамжийн асуудлыг урьдчилан тооцоолж, бэлэн байдлыг хангаж, төлөвлөх;   
  12. Шувуу, гахай, тахиан аж ахуй эрхэлдэг байгууллага, иргэн болон эрсдэлт бүлгийн судалгааг жил бүр тогтмол гарган шинэчилж байх;
  13. Түргэвчилсэн тестээр томуугийн вирус эерэг гарсан тохиолдол бүрийг бх-ПГУ шинжилгээгээр баталгаажуулж байх;

Мэдээ өгөлт:

  1. Амбулаторийн үзлэгт эмч нар ТТӨ-ий тохиолдлын шинэ/хуучин ангилалтыг зөв хийгүй байгаа тул эмч нарт сургалтыг яаралтай хийх;
  2. Статистикч нар 14 хоногт 1 удаа ТТӨ-ий мэдээг шинэ, хуучнаар зав ангилаж байгааг хянах, эмч нарыг холбогдох мэдээллээр тогтмол хангах;
  3. НЭ-д J00-J22 оноштой хүүхдэд давтан үзлэг хийгдсэн тохиолдол бүрийг хуучин өвчлөл ангилалд оруулах;
  4. НЭ-ийн мэдээнд яаралтай тусламжийн тасгаар ирэн үзүүлж буй үзлэгийн мэдээг оруулдаггүй тул мэдээнд бүрэн оруулах;
  5. Сумын эрүүл мэндийн төвүүдэд ТТӨ-ий тохиолдлын тодорхойлолтын дагуу ТТӨ-ий мэдээний шалгуур үзүүлэлтийг ижил болгох;

Лаборатори:

  1. Молекул биологийн лабораторид томуугийн вирус судлалын шинжилгээг хийх;
  2. Лабораторийн эмчийг лавлагаа лабораторид яаралтай сургах;
  3. Томуу, томуу төст вирусийг шинжлэх урвалж оношлуурын нөөцийг бий болгох, захиалга хийх;
  4. Стандарт ажиллагааны ааварчилгааг 100% бий болох;
  5. Хүний нөөцийг нэмэгдүүлэх, ажлын байрны тогтвортой байдлыг хангах;
  6. ХӨСҮТ-өөс ирүүлсэн оношлуурын ашиглалтыг оновчтой болгох.  

 

Зураг 1. Өмнөговь аймагт дэмжлэгт хяналт хийж буй байдал.

Зураг 2. Дундговь аймагт дэмжлэгт хяналт хийсэн байдал

Зураг 3. Төв аймагт дэмжлэгт хяналт хийсэн байдал