Хүний метапневмовирусийн тухай
Тархалт
Бүх насны хүмүүс халдварт өртөх эрсдэлтэй ба ихэвчлэн эмнэлзүйн хөнгөн хэлбэрээр явагддаг. Бага насны хүүхдүүд, өндөр настан, дархлаа суларсан хүмүүс илүү хүнд хэлбэрээр өвчлөх эрсдэлтэй байдаг. Амьсгалын замын халдвартай бага насны хүүхдүүдийн 10%-12% нь ХМПВ-ийн шалтгаантай байдаг, эдгээрийн 5%-16% нь уушгины хатгаагаар хүндэрдэг. Вирус ихэвчлэн өвлийн саруудад идэвхжиж, хаврын сард буурч эхэлдэг зүй тогтолтой байна.
Эмнэлзүйн шинж тэмдэг
Амьсгалын дээд болон доод замыг гэмтээнэ. Ихэвчлэн ханиалгах, халуурах, хамар битүүрэх, нусгайрах, хоолой өвдөх, амьсгал давхцах зэрэг шинжүүд илэрдэг. Бронхит, бронхиолит, уушгины хатгаа зэрэг амьсгалын доод замын эрхтэний үрэвслээр хүндэрч болно. Нууц үеийн хугацаа 3-6 өдөр, эмнэлзүйн шинж тэмдэг үргэлжлэх хугацаа дунджаар 2-5 хоног.
Дамжин тархах зам
Агаар дусал болон ахуйн хавьтлаар дамжин халдварлана. Үүнд:
- Ханиалгах, найтаахад цацагдсан хамрын шүүрлийн дуслаар бохирлогдсон эд зүйлстэй харьцах
- Хамрын шүүрлээр бохирлогдсон гараар ам, хамар, нүдэндээ хүрэх
- Халдвартай хүнтэй гар барих, нэг ширээнд хооллох зэрэг ойр харилцах
Эрсдэлт бүлэг
- 5 хүртэлх насны хүүхдүүд
- Дархлаа суларсан, эрхтэн шилжүүлэн суулгасан, хавдартай хүмүүс
- Дөнгөж төрсөн нярай
- 65 болон түүнээс дээш насны хүмүүс
- Астма зэрэг амьсгалын замын архаг өвчтэй хүмүүс
Оношилгоо, эмчилгээ
Одоогоор ХМПВ-ийн эсрэг өвөрмөц эмчилгээ, вакцин байхгүй байна. Тиймээс халдвараас урьдчилан сэргийлэх дараах энгийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд:
- 20 секундын турш гараа савандаж угаах
- Бохир гараар нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
- Халдвартай хүнтэй ойрын хавьтал болохоос зайлсхийх
- Эмнэлгийн тусламж үйлчилгээнд халдварын сэргийлэлт хяналтын дэглэмийг чандлан мөрдөх
Хэрэв таньд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн бол
- Ханиалгаж, найтаахдаа ам, хамраа дарах
- Гараа зөв угаах (саван, ус ашиглаж хамгийн багадаа 20 секунд угаах)
- Аяга, халбага зэрэг хувийн эд зүйлсээ бусадтай хуваалцаж хэрэглэхгүй байх
- Бусдыг үнсэхээс татгалзах
- Гэртээ өөрийгөө тусгаарлах
- Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх
Лабораторид бх-ПГУ шинжилгээгээр халдварыг баталгаажуулна
Эх үүсвэр:
[1] The National Respiratory and Enteric Virus Surveillance System. https://www.cdc.gov/surveillance/nrevss/hmpv/clinical.html
[1] Human Metapneumovirus. https://my.clevelandclinic.org/health/diseases/22443-human-metapneumovirus-hmpv