Томуугийн үндэсний төв

УЛААНБААТАР ХОТЫН ТОМУУГИЙН ХАРУУЛДАН ТАНДАЛТЫН НЭГЖИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН НАРТ ЗОРИУЛСАН “ТОМУУГИЙН ЦАРТАХАЛ БОЛОН УЛИРЛЫН ТОМУУГИЙН ХҮНДРЭЛИЙН ҮНЭЛГЭЭ”-НИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ

Сургалтанд Баянгол, Баянзүрх, Багануур, Налайх, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн томуугийн харуулдан тандалтын нэгжүүд болох Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвийн 58 мэргэжилтэн хамрагдсан. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал, АУ-ы доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан, Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Нямсүрэн, Томуугийн үндэсний нэгжийн дарга АУ-ы доктор А.Бурмаа, Вирүс судлалын лабораторын эрхлэгч, АУ-ы доктор Ц.Наранзул, Нийслэлийн эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч дарга, АУ-ы доктор, дэд профессор Ж.Отгонболд, Нийтийн эрүүл ахуй, халдварт өвчний хэлтсийн дарга Ш.Тэгшбаяр, НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх нар болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ЯТТ-ийн эрхлэгч, магистрант Б.Ариунхишиг нар оролцож, ТТӨ-ий тархвар судлал, вирүс судлал, эмнэлзүйтэй холбоотой сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг танилцуулж, оролцогч нартай цаашдын анхаарах асуудал, сайжруулах үйл ажиллагаа, үүсээд байгаа алдаа дутагдал, бэрхшээл болон түүнийг хэрхэн шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо.

Сургалтын эхний хэсэгт дараах илтгэл танилцуулгыг хийлээ. Үүнд:

  1. КОВИД-19, ТТӨ-ий нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ
  2. ТТӨ-ий тандалтын тогтолцоо, түүний ач холбогдол, хэрэгжүүлж буй тушаал журам
  3. ТТӨ-ий цаашдын хандлага, анхаарах асуудал, томуугийн тандалтын тогтолцоог КОВИД-19-ийн тандалттай уялдуулах нь
  4. Вирүс судлалын тандалт өнөөгийн байдал, КОВИД-19 халдварын нөхцөл байдалтай уялдуулах, цаашид авах арга хэмжээ
  5. ТТӨ, КОВИД-19 өвчний эмнэлзүйн байдал, эмчилгээ
  6. Нийслэлийн хэмжээнд ТТӨ-ий тандалтын зохион байгуулалт, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам
  7. Нийслэлийн ТХТН-үүдэд хийсэн дэмжлэгт хяналтын үр дүн
  8. “Томуугийн цартахал болон улирлын томуугийн хүндрэлийн үнэлгээ”-ний ерөнхий танилцуулга
  9. “Томуугийн цартахал болон улирлын томуугийн хүндрэлийн үнэлгээ”-ний аргачлал

Сургалтын хоёрдугаар хэсэгт томуугийн харуулдан тандалтын нэгжийн сүүлийн 7 жилийн өвчлөлийн тоон мэдээн дээр эмч, мэргэжилтнүүд ажиллаж, дүүргийн хэмжээний өвчлөлийн хандлага, өвчлөлийн босго үзүүлэлтийг тооцох арга, аргчлалд суралцлаа.

 


Зураг 1. Нийслэлийн эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч дарга, АУ-ы доктор, дэд профессор
Ж.Отгонболд, Нийтийн эрүүл ахуй, халдварт өвчний хэлтсийн дарга Ш.Тэгшбаяр, НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх


Зураг 2. ЧД-ийн ТХТН-ийн эмч, мэргэжилтнүүд


Зураг 3. БГД-ийн ТХТН-ийн эмч, мэргэжилтнүүд


Зураг 4. СБД-ийн ТХТН-ийн эмч, мэргэжилтнүүд


Зураг 5. СХД-ийн ТХТН-ийн эмч, мэргэжилтнүүд


Зураг 6. БНД, НД-ийн ТХТН-ийн эмч, мэргэжилтнүүд


Зураг 7. ХУД-ийн ТХТН-ийн эмч, мэргэжилтнүүд


Зураг 8. БЗД-ийн ТХТН-ийн эмч, мэргэжилтнүүд


Зураг 9. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал АУ-ы доктор, дэд проф. Ц.Билэгтсайхан КОВИД-19, ТТӨ-ий нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга хийж байгаа нь


Зураг 10. ХӨСҮТ-ийн ТҮН-ийн дарга АУ-ы доктор А.Бурмаа Томуугийн харуулдан тандалтын тогтолцооны талаар танилцуулга хийж байгаа нь


Зураг 11. ЭХЭМҮТ-ийн ЯТТ-ийн эрхлэгч Б.Ариунхишиг ТТӨ-ий эмнэлзүй, анхаарах асуудлын талаар танилцуулга хийж байгаа нь


Зураг 12. ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторын эрхлэгч АУ-ы доктор Ц.Наранзул вирүс судлалын тандалтын талаар танилцуулга хийж байгаа нь


Зураг 13. Нийслэлийн эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч дарга Ж.Отгонболд танилцуулга хийж байгаа нь