БНХАУ-ын судлаачид шувууны томуугийн H7N9 болон SARS-CoV-2 вирүсийн эсрэг 2 цэнт вакциныг гаргасан тухайгаа албан ёсоор мэдэгдлээ.
Шувууны томуугийн H7N9 вирүст хүний өвчлөлийн анхны тохиолдол БНХАУ-д 2013 онд анх бүртгэгдсэн ба үүнээс хойш хүн амын дунд ихэвчлэн өвөл, хаврын улиралд дэгдэлт үүсгэж байна. Одоогоор хүнээс хүнд дамжиж байгаа тухай тодорхой нотолгоо байхгүй байгаа хэдий ч халдвар авсан хүмүүсийн дунд нас баралтын түвшин өндөр байна.