АНУ-ын Мэрилэнд болон Өмнөд Дакота мужид шувууны томуугийн дэгдэлт бүртгэгдсэн байна.
Дэгдэлт үүсгээд байгаа H5N1 вирүс нь геномын шинжилгээгээр анх өвчлөл үүсгэж байсан хэвшинжээсээ бага зэрэг өөрчлөгдөж мутацид орсон байна. Хүн амын дунд уг вирүсийн халдварт өртөх эрсдэл харьцангуй бага байгаа хэдий ч шувууны фермд ажилладаг, эсвэл шувууны фермтэй ойролцоох газруудад аялал зугаалгаар явах зэрэг нь халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлэх учир анхаарал болгоомжтой байхыг ард иргэддээ сануулсан байна.
АНУ-д нийтдээ 140 иргэн шувууны томуугийн вирүсийн халдвар авсан ба ӨХСТ-ийн хяналтанд байна.