2022 онд томуугийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Австрали улсын вирүслогичид зөвлөмж гаргасан байна.
Одоогийн нөхцөлд бидний хувьд улирлын томуугийн дэгдэлт гол асуудал болоод байгаа хэдий ч зэрлэг болон тэжээвэр амьтдын дунд олон хэвшинжийн томуугийн вирүс орчилд байж, амьтнаас хүнд халдварлаж, цаашид хүнээс хүнд дамжин халдварлах чадвартай болох эрсдэл улам нэмэгдэж байгаа нь шувууны томуугийн цартахал гарах өндөр эрсдэл байгааг харуулж байна. Тиймээс 2022 онд хийх томуугийн эсрэг авч хэрэгжүүлэх гол дөрвөн үйл ажиллагааг Австрали улсын вирүслогичид зөвлөж байна.
1. Тэжээвэр болон зэрлэг амьтдын дундах вирүс судлалын болон тархвар судлалын тандалтыг эрчимжүүлэх,
2. Хүн болон амьтны эрүүл мэндийн салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран ажиллах,
3. Томуугийн вирүсийн дэд хэвшинжийн тандалтыг сайжруулах, вирүс судлалын шинжилгээний чадавхыг нэмэгдүүлэх
4. Улсын болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, шувуу, гахайн фермийн хяналтыг сайжруулах