УРИЛГА
Илтгэлийн хураангуйг 200 үгэнд багтаан монгол, англи хэл дээр, Times New Roman 12 фонтоор бичиж, 2021 оны 09-р сарын 15-ны дотор редакцын зөвлөлийн нарийн бичгийн дарга, анагаах ухааны доктор Ц.Наранзулд naranzulnicmng@gmail.com, гишүүн, анагаах ухааны магистр Ч.Хишигмөнхөд ch.khishigmunkh@gmail.com хаягаар ирүүлнэ үү. Илтгэлийн товчлол ирүүлэхдээ амаар эсвэл ханын илтгэлийн аль хэлбэрээр хэлэлцүүлэх тухайгаа тодорхой мэдээлнэ үү.
Зохион байгуулах хороо амаар хэлэлцүүлэх илтгэлийг 2021 оны 09-р сарын 25-ны дотор сонгон шалгаруулж, та бүхэнд эргэн мэдэгдэх болно. Амаар хэлэлцүүлэх илтгэлийг 10-15 минутад багтаан илтгэхээр, Power Рoint-оор 20 слайдаас хэтрэхгүйгээр бэлтгэсэн байна.
Бусад холбогдох мэдээллийг хурал зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга, анагаах ухааны доктор Б.Дармаа (утас: 99754824; darmaanicmn@gmail.com ), гишүүн, анагаах ухааны доктор Г.Цогзолмаа (утас: 91116139; tsogi001@gmail.com ) нараас авна уу.
Бүртгэлийн хураамж:
Вирүс Судлалын Монголын Нийгэмлэгийн гишүүд 30 000 төгрөг
Оюутан гишүүд 20 000 төгрөг
Гишүүн бус 40 000 төгрөг
ХААН банкны төгрөгийн дансны дугаар: 5753354989 Хүлээн авагчийн нэр: Вирүс Судлалын Монголын Нийгэмлэг