КОВИД-19 халдварын илрүүлэг шинжилгээний Нийслэлийн лабораториудын уулзалт боллоо
2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр болсон энэхүү уулзалт хуралд ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ, НЭМГ, УНТЭ, УХТЭ, Нийслэлийн 6 дүүргийн лабораториудын мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцов.
Хурлын хөтөлбөрийн дагуу НЭМГ-ын лабораторийн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн О.Аззаяа “Нэг хаалга нэг-шинжилгээ”-ний хүрээнд нийслэлийн дүүргүүдийн лабораториудад хийсэн шинжилгээ болон сорьц цуглуулах цэгийн үйл ажиллагааны тайланг танилцуулж. ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн судлаач Г.Цогзолмаа “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний үеийн лабораториудын чанарын хяналт үнэлгээ хийсэн үр дүн болон цаашид анхаарах зүйлсийн талаар мэдээлэл хийж цаашдын ажлын хэлэлцүүлэг хийлээ. Оролцогчид цаашид эдгээр лабораторийн үйл ажиллагааг тогтворжуулах, жигдрүүлэх чиглэлээр санал, хүсэлтээ илэрхийлж үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо.