COVID-19 БУЮУ SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ МЭДЭЭ (12 ДАХЬ ДОЛОО ХОНОГТ)
Бүх сорьцонд SARS-CoV-2 вирүс илрүүлэх шинжилгээг бодит хугацааны полимеразын гинжин урвал(бх УТ-ПГУ/real time RT-PCR)-ын аргаар хийж, томуу, томуу төст өвчний шинж илэрсэн боловч, SARS-CoV-2 илрээгүй сорьцоос түүвэр сонголтоор 97(9.8%) сорьц сонгож томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгч вирүс илрүүлэх бх УТ-ПГУ шинжилгээ хийсэн. 17(17.5%) сорьцонд ямар нэг вирүс эерэг, үүнээс 7(41.2%) нь Риновирүс, 3(17.6%) нь Бокавирүс, 2(11.8%) нь улирлын Коронавирүс, 2(11.8%) нь Аденовирүс, 1(5.9%) нь Иж томуугийн вирүс, 1(5.9%) нь АЗСВ, 1(5.9%) нь Энтеровирүс тус тус илэрсэн байна.