Шинэ коронавирүст (2019-nCoV) халдварын талаарх нэмэлт мэдээлэл (2020/01/23).
Эх сурвалж: http://hc.jiangxi.gov.cn/doc/2020/01/23/137621.shtml
Албан бус эх сурвалж:
• БНХАУ-ын CCTV-гээр 2020 оны 1 сарын 22-ны 24 цагийн нийтлэл:
БНХАУ-ын эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээллээр 25 мужид 570 тохиолдол батлагдсан ба 1 тохиолдол Тайванд батлагдсан тухай мэдээлсэн байна. Нийт 95 тохиолдлын биеийн байдал хүнд, 17 нас баралт бүртгэгдсэн байна. Нийт 393 сэжигтэй тохиолдол 13 мужаас мэдээлэгдээд байна.
Мөн Хонг Конг 1, Макао 1, Тайванд 1, АНУ-д 1, Японд 1, Тайланд 3, Солонгост 1 тохиолдол тус тус батлагдаад байна. Нийт 5897 хавьтал илрүүлсэнээс 969 эмчийн хяналт дууссан, 4928 хяналтын хугацаа үргэлжилсээр байна.
• ОХУ-д сэжигтэй 2 тохиолдол мэдээлэгдсэн байна. Тус улс хилийн хяналтыг эрчимжүүлсэн байна.
Эх сурвалж: https://gphin.canada.ca/cepr/showarticle.jsp?docId=1006157835
Эх сурвалж: https://en.m.wikipedia.org/wiki/2019%E2%80%9320_outbreak_of_novel_coronavirus_(2019-nCoV)