Шинэ коронавирүст (2019-nCoV) халдварын талаарх мэдээлэл (2020/01/22).
Эх сурвалж: http://wsjkw.gd.gov.cn/zwyw_yqxx/content/post_2877668.html
Хубей мужийн Үхань хотын эрүүл мэндийн хорооны 2020 оны 1 сарын 21-ний 17 цагийн нийтлэл: Тус хотын эрүүл мэндийн хорооны мэдээллээр шинэ 60 тохиолдол 2 нас баралт нэмэгдсэн тухай мэдээлсэн байна. Өвчтөнөөөс сорьц цуглуулах ажил нэмэгдсэн ба мужийн өвчний хяналт сэргийлэлтийн төв рүү уг вирүсийн халдварыг илрүүлэх зорилгоор илгээсээр байна. Мэргэжилтэнүүд нэгдсэн судалгаа, эмнэлзүйн зураглал, тархвар судлал, шинжилгээний дүн зэргийг үндэслэн эдгээр шинэ тохиолдлыг илрүүлсэн байна.
- 60 тохиолдлын 33 эр, 27 эм ба 15-88 насныхан байна. Шинж тэмдэг 2020 оны 1 сарын 18-ны өдрөөс эхлэн халуурах, ханиах, амьсгал олшрох, цээжээр хөндүүрлэх шинж илэрсэн байна. 17 тохиолдлын биеийн байдал хүнд, 3 маш хүнд байна. тандалт судалгаа шинжилгээ үргэлжилж байна.
-
Нас барсан тохиолдол:
- 66 настай, эрэгтэй, ханиах, толгой өвдөх, ядрах, халуурах шинж 1 сарын 16-наас эхлэн 6 хоног үргэлжилсэн ба 17-ны өдөр амьсгал олшрон, 20-ны 10 цагийн үед олон эрхтэн үйл ажиллагааны дутагдалд орж, нас барсан. Тохиолдол уушгины архаг бөглөрөлт, артерийн даралт ихсэх, чихрийн шижингийн 2-р хэлбэр, бөөрний архаг эмгэгтэй байв.
- 48 настай, эмэгтэй, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн өвдсөн, 27-ны өдөр амьсгал олширч, 31-ний өдөр Үхань хотын эмнэлэгт хэвтсэн байна. 2020 оны 1 сарын 20-ны өдөр амьсгалын замын дистресс хамшинж илэрч, 14:31 минутад олон эрхтэн үйл ажиллагааны дутагдалд орж нас барсан байна. Өвчтөн чирхийн шижин, цөсний чулуу болон тархины судасны нарийсалтай байв.
- 2020 оны 1 сарын 20-ны өдрийн 24 цагийн байдлаар нийт 258 тохиолдол бүртгэгдсэнээс 25 нь эдгэрч, 6 нь нас барсан байна. Одоогийн байдлаар 227 өвчтөн эмчлэгдэж, 51 тохиолдол хүнд, 12 тохиолдол маш хүнд байна. Нийт 988 хавьтал илрүүлсэнээс 739 эмчийн хяналтын хугацаа дуусаж, 249 хяналт үргэлжилж байна. сорьц авч ирүүлэх үйл ажиллагаа эрчимжсэн байна.
Эх сурвалж: http://wjw.wuhan.gov.cn/front/web/showDetail/2020012109085
Тайвань улсын өвчний хяналт сэргийлэлтийн төвийн 2020 оны 1 сарын 20-ны өдрийн мэдээлэл: Тайванд шинэ коронавирүсийн халдварын 2019-nCoV-ийг илрүүлэх тандалт эрчимжсэн ба хилийн нэвтрэх цэгийн хяналт шалтгалт эрчимжсэн байна. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Үхань хотоос ирсэн зорчигчийн халуун хэмжих, асуумж авч байгаа бөгөөд одоогийн байдлаар нийт 26 нислэг 2845 зорчигчид үзлэг хийж, 13 хүнд сэжигтэй шинж тэмдэг илэрсэн ба 7 зорчигчийг хянах шаардлагагүй, 6-д нь хяналт үргэлжилсээр байна. Тандалтын шалгуураар уушгины хатгалгаатай, халуурсан, Үхань хотод аялсан 9 тохиолдлыг илрүүлсэн ба шинжилгээгээр сөрөг гарсан байна. Одоогийн байдлаар тус улсад уг халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Эх сурвалж : https://www.cdc.gov.tw/En/Bulletin/Detail/jFGUVrlLkIuHmzZeyAihHQ?typeid=158
АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн 2020 оны 1 сарын 21-ний өдрийн мэдээлэл: АНУ-ын өвчний хяналтын төвийн мэдээллээр 2019-nCoV-ийн халдварын эхний тохиолдол батлагдсан тухай нийтэлсэн байна. Тохиолдол Үхань хотод аялсан өгүүлэмжтэй ба 2020 оны 1 сарын 15-ны өдөр АНУ-д эргэн ирсэн байна. rRT-PCR –ийн шинжилгээгээр 2020 оны 1 сарын 19-ний өдөр батлагдсан байна.
Эх сурвалж: https://www.cdc.gov/media/releases/2020/p0121-novel-coronavirus-travel-case.html