Шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа
Өвчтөнд амьсгалын замын халдварын шинж тэмдгүүд, халуурах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрч байна.
Тандалтаар далайн хоолны зах зээлд худалдаа эрхэлдэг худалдаачид, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүс ихэвчлэн өртсөн. Одоогоор хүнээс хүнд халдвар дамжсан тохиолдол гараагүй, эрүүл мэндийн ажилчид өртөөгүй байна. Үүсгэгчийг тодорхойлох, шалтгааныг тогтоох тандалт, судалгаа, шинжилгээ үргэлжилж байна.
ДЭМБ-аас дараах зөвлөлгөөг өгч байна.
- Уушгины хатгалгаа, халдварын шалтгаан тодорхойгүй байгаа ч амьсгалын замын цочмог халдварын үеийн эрсдэлийг бууруулах үндсэн зарчмуудыг баримтлах нь зүйтэй юм.
- Амьсгалын замын цочмог халдвартай хүмүүстэй ойр дотно харьцахаас зайлсхийх, болгоомжлох
- Гараа байнга угаах, ялангуяа өвчтэй хүмүүс эсвэл түүний хүрээлэн буй орчинтой шууд харьцсаны дараа
- Өвчтэй амьтад фермийн эсвэл зэрлэг амьтантай ойр дотно харьцахаас зайлсхийх
- Амьсгалын замын цочмог халдварын шинж тэмдэгтэй хүмүүс ханиалгын дэглэмийг сахих хэрэгтэй (зайгаа барьж, ханиалгах, найтаах үед)
- Аялал жуулчлалын үеэр эсвэл дараа нь амьсгалын замын өвчнөөр өвчилсөн шинж тэмдэг илэрвэл аялагчид эмнэлгийн тусламж авах, аялалын түүхээ эрүүл мэндийн байгууллагатайгаа хуваалцахыг зөвлөж байна.