Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдэд хийсэн дэмжлэгт хяналт хийлээ
Дэмжлэгт хяналтын зорилгыг ЭМГ-ын дарга, нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга, мэргэжилтэнгүүдэд танилцуулан, 2018/19 оны үнэлгээ, сорьцны жагсаалт, өмнөх оны дэмжлэгт хяналтын үнэлгээг тандалтын нэгж тус бүрээр гарган өгж, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн НЭ-ийн хүүхдийн болон халдвартын тасаг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн томуу, томуу төст өвчний дэгдэлтийн эсрэг зохион байгуулж буй хариу арга хэмжээ, мэдээ өгөлтийн байдалтай танилцан, мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгөн, НЭ, ӨЭМТ, ЭМГ-ын эмч, мэргэжилтэн нийт 50 гаруй хүнд томуугийн тандалтын үйл ажиллаганы чиглэл, баримталж буй бодлого, мэдээ өгөлтөнд гарч буй алдаа, аймаг тус бүрийн хөдлөл зүй, сорьц авах техник, зөв хадгалалт, тээвэрлэлтийн талаар гардан сургалт зохион байгуулж, цаашид анхаарах асуудлуудын талаар ярилцаж, санал солилцлоо. Мөн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй болон амбулаториор үзүүлж байгаа 10 гаран хүүхдүүдэд хурдавчилсан тестээр үзэхэд 2 аймагт амьсгал замын синситиаль вирүс болон томуугийн В вирүс тодорхойлогдсон.
ТХТН-үүд нь хариу арга хэмжээний төлөвлөгөөнд тодотгол хийн ажиллаж байгаа ба өнгөрсөн томуугийн улиралд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд үнэлгээ хийн, шаардлагтай тоног төхөөрөмж, урвалж оношлуурын нөөцийг бүрдүүлсэн, Засаг захиргааны нэгжтэй хамтран 5 хүртэлх насны суурь өвчтэй хүүхдүүдийг чийрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулсан байна.
Сэлэнгэ аймагт өвчлөл нэмэгдсэнтэй холбоотой Сүхбаатар сумын хэмжээнд олон нийтийн арга хэмжээг хязгаарласан, ӨЭМТ-үүд эрсдэлт бүлгийн хүн амын үзлэгийг гэрийн эргэлтэнд шилжүүлэн, хүүхдийн тасагт 30 ор нэмэлтээр дэлгэсэн, хүүхдийн тасагт амбулаторийн эмчийг нэмэлтээр ажиллуулах зэрэг арга хэмжээг аван ажиллаж байна.
Дархан-Уул аймагт хүүхдийн тасагт 56 ор дэлгэн ажиллан, нэмэлтээр амбулаторийн үзлэгийн өрөөг нэмэн, эмч сувмлагчийг нэмэгдүүлэн, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэсэн, ӨЭМТ-ийн эмч нарыг уртасгасан цагаар ажиллуулаж байна. Мөн ӨЭМТ, хүүхдийн байгууллагад сургалтын богцыг ажиллуулан сургалт, сурталчилгааг хийж байна.
Халдварт өвчний үеийн сургалт сурталчилгаанд ашиглах богц
ТХТН-үүдэд томуугийн мэдээллийн тогтолцоо бүрэн тогтмолжсон, дэгдэлтийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээг төлөвлөж, түүний дагуу үйл ажиллагааг зохион байгуулан ажилладаг, иргэдэд зориулсан сургалтыг тогтмол хийж хэвшсэн байна. Үйл ажиллагаа хэдий тогтмолжсон хэдий ч томуугийн мэдээллийн чанарт анхаарч ажиллах, сорьцийн тоог нэмэгдүүлэх зэрэгт анхаарч ажиллахыг зөвлөлөө.