Томуугийн үндэсний төв

”Улирлын томуу болон цартахлын халгаат байдлыг үнэлэх” сургалт боллоо

ДЭМБ-аас улс орнуудад хэрэглэхийг чиглэл болгож буй Pandemic Influenza Severity Assessment (PISA)-“Томуугийн цартахлын халгаат байдлыг үнэлэх” аргачлал нь улирлын томуу болон цартахлын үед аюулын зэргийг тодорхойлох зорилготой. Уг аргачлал нь томуугийн халдварлалтын байдал, тухайн вирүсээр сэдээгдсэн эмгэгийн ноцтой байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгэмд үзүүлж буй  нөлөөлөл гэсэн 3 үзүүлэлтээр үйл явцыг харилцан уялдаанд нь олон хүчин зүйлийг харгалзан үнэлэх загвар бөгөөд  2014-2016 онд  хэд хэдэн улс оронд туршин хэрэглэж улам боловсронгуй болж байгаа амьд бичиг баримт юм.

 Энэ удаагийн сургалтаар энэ аргачлалын талаар ойлголттой болж, өөрийн орны томуугийн тандалтын тоон мэдээ бусад харгалзах үзүүлэлтүүдийг параметр болгон ашиглаж  PISA үнэлгээ хийх дадлага ажилд суралцлаа.

Энэхүү аргачлалыг өөрийн оронд тохируулан хэрэглэж цартахал болон улирлын томуугийн дэгдэлтийн үед нөхцөл байдлыг цаг алдалгүй бодитоор үнэлж, эрсдлийг удирдах, хариу арга хэмжээг оновчтой шуурхай хэрэгжүүлэх, шийдвэр гаргагчдыг нотлогоот мэдээллээр хангахад ач холбогдолтой юм.

 

Зураг 2. Сургагч багш доктор Юзо Арима

Зураг 3. Сургалтанд оролцогчид лекцийн үеэр

Зураг 4. Сургалтанд оролцогчид бүлгийн дадлага ажлын үеэр