Сэлэнгэ аймаг болон Мандал суманд дэмжлэгт хяналт хийсэн нь
Дэмжлэгт хяналтын зорилгыг ЭМГ-ын дарга, нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга, мэргэжилтэнгүүдэд танилцуулан, 2017/18 оны үнэлгээ, сорьцны жагсаалт, өмнөх оны дэмжлэгт хяналтын үнэлгээг тандалтын нэгж тус бүрээр гарган өгж, Сэлэнгэ, Мандал сумын НЭ-ийн хүүхдийн болон халдвартын тасаг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн томуу, томуу төст өвчний дэгдэлтийн эсрэг зохион байгуулж буй хариу арга хэмжээтэй танилцан тусгай асуумж бүхий үнэлгээний хуудсаар үнэлэн, мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгч ажилласан.
Томуугийн харуулдан тандалтын ӨЭМТ-үүд нь Эрүүл мэндийн газрын даргын тушаалын дагуу ТТӨ-ий дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын төлөвлөгөөндөө тодотгол хийн ард иргэдэд сургалт сурталчилгааг өргөн хүрээтэй явуулж байна. Мэдээний хувьд эмч нар шинэ хуучин өвчинийг харилцан адилгүй бүртгэж журнал болон Hinfo-д дутуу бөглөдөг, зарим ӨЭМТ-д Hinfo программ нэвтэрсэн боловч эмчийн журналаас ТТӨ-ий мэдээг түүн мэдээлдэг тул механик алдаа буюу өвчлөлийг дутуу түүсэн тохиолдлууд гарч байгаа тул мэдээлэл үйл ажиллагааны чанарт анхаарч ажиллах шаардлагатай ба сорьц өгөлт хангалтгүй байгааг анхааруулж цаашид сайжруулан ажиллахыг зөвлөлөө.
Дэмжлэгт хяналтаар харуулдан тандалтын нэгжүүдийн 60 эмч мэргэжилтнүүдэд нэг өдрийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар ТТӨ, АЗЦХХ-ын өнөөгийн байдал; ТТӨ, АЗЦХХ-ын бүртгэл мэдээлэл болон сорьц авах тээвэрлэх талаар танилцууллаа