Урилга
Илтгэлийн хураангуйг 200 үгэнд багтаан монгол, англи хэл дээр, Times New Roman 12 фонтоор бичиж 2019 оны 07 сарын 01-ны дотор редакцийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, анагаах ухааны доктор Б.Дармаад darmaanicmn@gmail.com болон Г.Нямаад nyamaagyn@gmail.com хаягаар ирүүлнэ үү. Илтгэлийн товчлол ирүүлэхдээ амаар буюу ханын илтгэлийн аль хэлбэрээр хэлэлцүүлэх тухай санаагаа илэрхийлсэн байх шаардлагатай.
Зохион байгуулах хороо амаар хэлэлцүүлэх илтгэлийг 2019 оны 8 сарын 01-ний дотор сонгон шалгаруулж, Та бүхэнд эргэж мэдэгдэх болно. Амаар хэлэлцүүлэх илтгэлийг 10-15 мин орчим илтгэхээр буюу Power point-оор 20 слайдаас хэтрэхгүйгээр бэлтгэсэн байна.
Бусад холбогдох мэдээллийг хурал зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга, мал эмнэлгийн ухааны доктор Б.Болдбаатар (утас 95963305; boldoomglvet@yahoo.com), Вирүс судлалын Монголын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, анагаах ухааны магистр Г.Нямаа (утас 88703888; nyamaagyn@gmail.com нараас авна уу.
Бүртгэлийн хураамж:
Вирүс Судлалын Монголын Нийгэмлэгийн гишүүд |
30 000 төгрөг |
Оюутан гишүүд |
20 000 төгрөг |
Гишүүн бус |
50 000 төгрөг |
Хаан банк Төгрөгийн данс дугаар: 5753354989
Хүлээн авагчийн нэр: Монголын Вирүс Судлалын Нийгэмлэг
Хурлын үйл ажиллагааг ивээн тэтгэсэн төрийн болон төрийн бус байгууллага, компани, хувь хүмүүст үзүүлсэн санхүүгийн дэмжлэгийн хэмжээг харгалзан
- 3 саяаас дээш төгрөгийн дэмжлэг үзүүлвэл “Очир эрдэнэ ивээн тэтгэгч”,
- 1-3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлвэл “Алтан ивээн тэтгэгч”,
- 1 сая хүртэл төгрөгийн дэмжлэг үзүүлвэл “Мөнгөн ивээн тэтгэгч” өргөмжлөл олгохын зэрэгцээ өөрсдийн үйл ажиллагааг үнэгүй сурталчлах боломж олгоно
Хурал зохион байгуулах хороо, Редакцийн зөвлөл