Томуугийн үндэсний төв

Вирүс судлалын тандалт, судалгааны дүнгээс, 2019/01

2018 оны 40 дүгээр долоо хоногоос 2019 оны 2 дугаар долоо хоногт ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторит УБ хот болон аймгуудын эмнэлгүүдэд ТТӨ, АЗЦХХ-тай үйлчлүүлэгчдээс цуглуулсан хамар залгиурын арчдас 1065 сорьцонд амьсгалын замд цочмог халдвар үүсгэгч 19 төрлийн вирүсийн өвөрмөц геном илрүүлэх ПГУ шинжилгээ хийхэд 402(37.7%) сорьцонд вирүс илрэв.Үүний 121(30.1%)-д нь томуугийн A(H1N1)pdm09, 9(2.2%)-д нь A(H3N2), 130(32.2%)-д нь амьсгалын замын синцитиаль вирүс, 14(3.5%)-д Коронавирүс, 39(9.7%) -д Риновирүс, 44(10.9%) -д Иж томуу, 15(3.7%)-д Бокавирүс, 14(3.5%) -д Аденовирүс, 9(2.2%)-д Энтеровирүс, 6(1.5%) -д Хүний микоплазм пневмония тус тус эерэг байв. Үүсгэгчийн хөдлөл зүйг долоо хоногоор Зураг 1-д харуулав.


Зураг 1.2018 оны 40 дүгээр долоо хоногоос 2019 оны 2 дугаар долоо хоногт амьсгалын замын цочмог халдвар үүсгэгч вирүсийн тархалт (7 хоногоор)

2018 оны 12 сар, 2019 оны 1 дүгээр сард Улаанбаатар хотоос цуглуулсан сорьцноос ялгасан A(H1N1)pdm09 вирүсийн A/Ulaanbaatar/78/2019 (H1N1)pdm09 (Ass. Number: EPI1338317) , A/Ulaanbaatar/2582/2018 (H1N1) pdm09 (Ass. Number: EPI1338318)омгуудын HA генийн нүклеотидийн дарааллыг тогтоож GISAID генбанканд байршуулав. Удмын хувьд энэ жилийн вакцины найрлаганд орсон A/Michigan/45/2015, IVR-180 A/Singapore/GP1908/2015 омгуудтай ижил багц буюу 6В.1 клэйдэд хамаарч, Ази болон Европын улс орнуудад тархалттай байгаа вирүсийн омгуудтай ойролцоо байна (Зураг 2). 2019 онд ялгасан томуугийн A(H1N1)pdm09 вирүсийн 10 омгийг нейраминидаза саатуулах урвалын аргаар шинжлэхэд бүх омгууд оселтамивирт мэдрэг байв.


Зураг 2. Монгол улсад өвчлөл үүсгэж байгаа томуугийн A(H1N1)pdm09 дэд хэвшинжийн вирүсийн удмын холбоо. 

A/Ulaanbaatar/78/2019 (H1N1)pdm09 (Ass. Number: EPI1338317) , A/Ulaanbaatar/2582/2018 (H1N1) pdm09(Ass. Number: EPI13388318) омгуудын HA генийн нүклеотидийн дарааллыг вакцины омог болон төлөөлөл омгуудтай харьцуулсан зураглал (цэнхэр өнгөөр Монгол омгуудыг, улаанаар вакцины омгийг, хараар клейдийн төлөөлөл омгуудыг тэмдэглэглэв).