Улирлын томуугийн эдийн засгийн дарамтыг тооцоолох судалгаанд оролцох тандалтын нэгжүүдийн эмч, мэргэжилтэн нарт хийх сургалт боллоо
Улирлын томуугийн эдийн засгийн дарамтыг тооцоолох судалгаанд оролцох тандалтын нэгжүүдийн эмч, мэргэжилтэн нарт 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Контенинталь зочид буудлын хурлын танхимд АНУ-ын Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллагын дэмжлэгтэйгээр ХӨСҮТ-ийн Халдварт Өвчний Тандалт Судалгааны алба, Томуугийн Үндэсний Нэгжээс зохион байгууллаа. Энэ сургалтанд СХД, СБД, БЗД, БГД, ХУД, ЧД, Багануур дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, томуугийн тандалт хариуцсан тархвар судлагч эмч, Насан-Урт, Амин тус, Гурван санчир, Буянт манал, Энхсүндэр, Шэжид дүг ӨЭМТ-ийн дарга, эмч нар оролцлоо.
Сургалтыг нээн академич П.Нямдаваа үг хэлэн тухайн судалгааны ач холбогдлын талаар товч танилцуулга хийсэн. Мөн халдварт өвчин тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сургалтыг удирдан явуулсан бөгөөд ТТӨ-өөс сорьц авах арга, судалгааны аргачлал, судалгааны хуудас, календарьчилсан төлөвлөгөөг танилцуулж, судалгааны хуудсыг бөглөх аргыг танилцуулан оролцогч нараар бөглүүлэн саналыг авчээ.
Улирлын томуугийн эдийн засгийн дарамтыг тооцоолох судалгааг 2018 оны 12 дугаар сараас эхлэн зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажилууд хийгдэж байна.
Улирлын томуугийн шалтгаант эдийн засгийн дарамтыг тооцоолсноор томуугийн дархлаажуулалтын оновчтой стратегийг боловсруулж, хэрэгжүүлэх, дархлаажуулалтанд хамрагдах эрсдэлт бүлгийн хүн амын зорилтот бүлгийг эрэмбэлэн тодорхойлох, эрүүл мэндийн хязгаарлагдмал нөөцийг нийгмийн бүлгүүдэд зөв зохистой хуваарилж, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан асуудлууд дээр нотолгоонд суурилсан шийдвэр гаргах нөхцлийг бүрдүүлж өгдөг.