ДЭМБ: Томуугийн 2 долоо хоног тутам шинэчлэгддэг мэдээ: №311
Дэлхий дахинд томуугийн А вирүс хүн амын дунд давамгайлан орчилдож байна. FluNet-ийн 2018 оны 3 дугаар сарын 4-нөөс 19-нийг хүртэлх мэдээгээр 111 орны ТҮТ-үүдийн шинжилсэн нийт сорьцны 72,543 сорьцонд томуугийн вирүс эерэг тодорхойлогдсон байна. Нийт эерэг сорьцны 32,650 (45%)-д томуугийн A, 39,893 (55%)-д томуугийн B вирүс эерэг тодорхойлогдсон байна. Томуугийн A вирүсийн 7,350 (60.4%)-д томуугийн A (H1N1)pdm09, 4.817 (39.6%)-д томуугийн A (H3N2) эерэг гарсан байна. В вирүсийн 4,820 (94.7%) нь В-Yamagata lineage, 269 (5.3%) B-Victoria lineage-д хамаарагдсан байна.