Дорнод аймгийн Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдэд хийсэн дэмжлэгт хяналтын товч тайлан
2017/2018 оны томуугийн улиралд ТХТН-үүд нь Эрүүл мэндийн сайдын “Томуу, томуу төст өвчний харуулдан тандалтын тогтолцоог өргөжүүлэх тухай” 358 тоот тушаал, “Төлөвлөгөө батлах тухай” А/346 тоот тушаал болон “Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, хянах ажлыг эрчижүүлэх тухай” 4 тоот албан даалгаварын дагуу хариу арга хэмжээг нарийн төлөвлөж, үе шаттайгаар шуурхай зохион байгуулан ажиллаж байна. Зохион байгуулаж буй үйл ажиллагаанаас дурьдвал өвчлөл нэмэгдсэнтэй холбоотой БОЭТ-ийн хүүхдийн тасагт 30 ор нэмэлтээр дэлгэсэн, ӨЭМТ-ийн эмч нарыг уртасгасан цагаар буюу оройны 6 цагаас 10 цаг хүртэл БОЭТ-ийн хүүхдийн тасагт ажиллуулж байна. Мөн Боловсрол, соёл урлагийн газартай хамтран хүүхдүүдийг олноор цуглуулсан урлаг соёлын арга хэмжээг түр хязгаарлан, ирцийн тандалтыг тогтмол хийж байгаа ба сургууль, цэцэрлэгийн эмч, багш нар болон эцэг эхчүүдэд зориулсан сургалтыг тогтмол хийж байна. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай 4-5 төрлийн зурагт хуудас, гарын авлагыг боловсруулан хэвлүүлж, Хэрлэн сумын нийт 35 хүүхдийн байгууллагад 11,500 гаруй ширхгийг тараасан, орон нутгийн “Мижи”, “ТВ6” телевизүүдтэй гэрээ хийж томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвдсөн тохиолдолд гэрээр хэрхэн эмчлэх зэрэг энгийн аргуудын талаар ард иргэдэд зориулсан яриа таниулгыг тогтмол хийж байна.
Дорнод аймгийн ТХТН-үүдэд томуугийн мэдээллийн тогтолцоо бүрэн тогтмолжсон, дэгдэлтийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээг төлөвлөж, түүний дагуу үйл ажиллагааг зохион байгуулан ажилладаг, иргэдэд зориулсан сургалтыг тогтмол хийж хэвшсэн байна. Үйл ажиллагаа хэдий тогтмолжсон хэдий ч томуугийн мэдээллийн чанарт нэн анхаарч ажиллах, голомтолсон өвчний тохиолдлын тоог бүртгэх, сорьцийн тоог нэмэгдүүлэх, нэгжүүд дээр хувийн хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгаа өвчний тандалтыг эрчимжүүлэх зэрэгт анхаарч ажиллахыг зөвлөлөө.