Вирүс судлалын тандалт, судалгааны дүнгээс, 2018/02
2018 оны 1 дүгээр сард Улаанбаатар хотоос цуглуулсан сорьцноос ялгасан A(H1N1)pdm вирүсийн A/Ulaanbaatar/0049/2018 омгийн HA генийн нүклеотидийн дарааллыг тогтоож EPI1143187 дугаартайгаар GISAID генбанканд байршуулав. Удмын хувьд энэ жилийн вакцины найрлаганд орсон A/Michigan/45/2015 омогтой ижил багц буюу 6В.1 клэйдэд хамаарч байна (Зураг 2).
Зураг 2. Монгол улсад өвчлөл үүсгэж байгаа томуугийн A(H1N1)pdm09 дэд хэвшинжийн вирүсийн удмын холбоо.
A/Ulaanbaatar/0049/2018(H1N1)pdm09 омгийн HA генийн нүклеотидийн дарааллыг вакцины омог болон төлөөлөл омгуудтай харьцуулсан зураглал (цэнхэр өнгөөр Монголд илрүүлсэн омгуудыг, улаанаар вакцины омгийг, хараар клейдийн төлөөлөл омгуудыг тэмдэглэглэв).
Томуугийн вирүсийн эсрэг эмэнд тэсвэржилтийг тодорхойлох шинжилгээний дүн
2017 оны 48 дахь долоо хоногоос 2018 оны 1 дэх долоо хоногт Монгол улсын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирүүлсэн сорьцноос ялгасан томуугийн 1 A(H1N1)pdm, 10 A(H3N2), 68 В вирүсийн омгийг нейраминидаза саатуулах урвалын аргаар шинжлэхэд бүх омгууд оселтамивир, занамивир эмүүдэд мэдрэг байв.