Энэтхэг улсын Карнатака мужийн Бенгаль хот дахь шувууны томуугийн түгшүүр
Шувууны томуу гэж юу бэ?
Шувууны томуу нь вирүсийн гаралтай халдварт өвчин бөгөөд ихэвчлэн тахиа, бусад тэжээвэр шувууд болон галуу зэрэг зэрлэг шувуудад халдварлан өвчин үүсгэдэг. Шувууны томуугийн вирүс нь хүн болон бусад амьтдад мөн халдварлах чадвартай.
Шувууны томуугийн вирүсийн маш олон төрөл байх ба эдгээрийн ихэнх нь хүнд халдварлаж өвчин үүсгэж чаддаггүй. Гэвч одоогийн байдлаар шувууны томуугийн H7N9 болон H5N1 хүнд халдварлаж, хүнд хэлбэрийн амьсгалын замын өвчнийг үүсгээд байна. ДЭМБ-ын мэдээгээр шувууны томуугийн H5N1 вирүст хүний халдварын тохиолдол анх 1997 онд бүртгэгдэж байсан ба үүнээс хойш нийт халдвар авсан хүмүүийн 60 гаруй хувь нь нас барсан байна. Ихэнх шувууны томуугийн H5N1 вирүст хүний халдварын тохиолдлууд нь халдвартай шувуутай хавьтал болсон байжээ.
Шувууны томуугийн вирүс хүнд хэрхэн халдварлах бэ?
Хүн халдвартай амьд эсвэл үхсэн шувуутай шууд хавьтал болсноор, өөрөөр хэлбэл халдвартай шувуу найтаалгахад агаарт цацагдсан шүлсний дуслан дахь вирүсээр амьсгалах, эсвэл түүнд шууд хүрэлцсэнээр халдвар авдаг. Шувууны томуугийн H5N1 вирүс халдвартай шувууны шүлс, салиа, ялгадсаар гадаад орчинд ялгарч байдаг.
Шувууны томуугийн вирүс нь халуунд тэсвэр муутай байдаг учир тахианы мах, махан бүтээгдэхүүнийг маш сайн чанаж болгож хэрэглэх шаардлагатай. Ямар эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэг бэ?
Улирлын томуутай ерөнхийдөө ижил
- Халуурах
- Хоолой өвдөх
- Ханиалгах
- Хамраас нус гоожих,
- Толгой өвдөх
- Булчин үе, мөчөөр шархирч өвдөх
- Ядарч, сульдах
- Нүд улайх
- Суулгах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэг байна.
Хэрхэн урьдчилан сэргийлэх бэ?
Одоогийн байдлаар вирүсийн эсрэг вакцин гаргаж аваагүй байгаа.
Хэрхэн урьдчилан сэргийлэх бэ?
Халдвар авах эрсдэлийг бууруулахад ямар арга хэмжээ авах вэ
- Халдвартай шувуутай хүрэлцэхгүй байх
- Зах,болон шувууны фермээр зорчихгүй байх
- Тахианы мах, махан бүтээгдэхүүнийг маш сайн болгож хүнсэндээ хэрэглэх
- Эмчид хандах