Дундговь аймагт томуугийн харуулдан тандалтын нэгжүүдэд хийсэн дэмжлэгт хяналт хийлээ.
Зураг 2. Сайнцагаан Эрүүл мэндийн төв дээр
Томуу, томуу төст өвчний амбулаторит суурилсан нэгжүүдэд үнэлгээг “Боржигон мандал”, “Өлзийт мандал”, “Сайнцагаан” өрхийн эрүүл мэндийн төвийн томуугийн харуулдан тандалтын цэг (ТХТЦ)-дэд хийлээ.
Зураг 3 . “Боржигон мандал” Өрхийн Эрүүл Мэндийн Төв
Зураг 4. “Боржигон мандал” Өрхийн Эрүүл Мэндийн Төвийн
сурталчилгааны самбар
Үнэлгээнд хамрагдсан тандалтын нэгжүүдийг шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, ЭМГ, НЭ, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 10 заалт бүхий зөвлөмж өглөө.
Зураг 5. “Өлзийт мандал” Өрхийн Эрүүл Мэндийн Төв
Зураг 6. Зураг 5. “Өлзийт мандал” Өрхийн Эрүүл Мэндийн Төвөөс иргэдэд
Томуугийн гарын авлага өгч байгаа нь
Ажлын байран дах дэмжлэгт хяналт сургалтыг ЭМГ, НЭ, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтэн 30 хүнд зохион байгуулав. Сургалтаар томуу, шинэ болон дахин сэргэн тархаж буй халдварын дэлхий дахины байдал, томуугийн A (H7N9) вирүст халдварын хүний өвчлөл ТТӨ-ий одоогийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, манай улсын хэмжээнд томуугийн дархлаажуулалтын талаар баримталж буй бодлого, эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулах ажлыг өргөжүүлэх тухай, 2017/18 оны улирлын томуугийн дархлаажуулалт, тус аймгийн ТХТН-үүдийн үнэлгээний дүн болон томуугийн тандалтын мэдээг бүртгэх, цуглуулах, мэдээлэх, цахим системд оруулах, түүнтэй холбоотой гарч болзошгүй алдаануудаас зайлсхийх ТТӨ-ий бүртгэл мэдээлэл, ICD-10-ыг томуу, томуу төст өвчний тандалтанд хэрхэн ашиглах тухай, вирүс судлалын шинжилгээнд ТТӨ-ий сорьц авах, хадгалах, тээвэрлэх зарчим гэсэн сэдвээр сургалт зохион байгуулав.
Зураг 7. Сургалтын үеэр
Дундговь аймгийн ТТӨ-ий өвчлөлийн байдал, хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар ЭМГ-ын тархвар судлаач их эмч Г.Улааннаран томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдварын эмнэлзүйн менежментийн талаар Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч Б.Ганхөлөг тус тус танилцуулав.
Зураг 8. Нэгдсэн эмнэлгийн үнэлгээ
Зураг 9. Эмийн санд байгаа вирүсийн эсрэг эмийн нөөцтэй танилцсан нь